Өнөөдөр П.Батчулуун эмчийн ДАВЖ ЗААЛДАХ шүүх хурал болно

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 03 сарын 13

Өнгөрөгч 2024 оны наймдугаар сард 30 настай эмэгтэй автомашины осолд орж, амь насаа алдсан. Улмаар талийгаачийн цогцосноос зарим эд, эрхтнийг нь авахыг гэр бүлийн гишүүд нь зөвшөөрсөн боловч зөвшөөрснөөс бусад эрхтнийг нь авсан гэх мэдээлэл гарч байв.

Энэ хэрэгт Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг холбогдуулан шалгаж, өнгөрөгч нэгдүгээр сарын 20-ны өдөр түүнийг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн тойргийн анхан шатны шүүхээс өнгөрөгч 2.6 жилийн хорих ял оноосон юм. 

Тэгвэл өнөөдөр /2025.03.13/ нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд П.Батчулуун эмчийн гомдлыг дахин хэлэлцэнэ.

Гэвч П.Батчулуун эмчийн эрүүл мэндийн байдал тааруу, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэрбээр зүрхэндээ 8 стендтэй, өнгөрөгч хоёрдугаар сарын 5-ны өдөр амь насны заалттай хагалгаанд орсон юм. 

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргасан тогтоолд “Амьгүй донор болж, эс, эд, эрхтэнээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн ар гэрт дэмжлэг үзүүлнэ" гэсэн заалт байдаг. Энэхүү дэмжлэгийг авахын тулд 36 сар улсад хөдөлмөрлөж, нийгмийн даатгал төлсөн байх ёстой байдаг байна.

Гэтэл нийгмийн даатгалын сангаас талийгаачийн /донор/ ар гэрт үзүүлэх оршуулгын зардлын дэмжлэгийг шийдвэрлэж өгөөгүйгээс үүдэж дээрх асуудлыг хөндөж эхэлсэн байдаг ба донор болох саналыг анх тавьсан эмчийг хэрэгт татан шалгажээ. 

Харин талийгаачаас авсан эд эрхтэнийг Монголын гурван иргэнд амжилттай шилжүүлэн суулгасан бөгөөд одоогоор эмчилгээ хийлгэж, эмч нарын хяналтад байгаа гэдэг мэдээлэл байна. 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (139.5.218.85) 2025 оны 03 сарын 13

Хэн нэгэний амийг аварч мөнгө олохдоо бусдын эс өгсөнийг авч болохгүй

1  |  0
Зочин (139.5.218.85) 2025 оны 03 сарын 13

Хэн нэгэний амийг аварч мөнгө олохдоо бусдын эс өгсөнийг авч болохгүй

1  |  0
бб(202.9.40.191) 2025 оны 03 сарын 18

Тангараг өргөсөн эмч хүний үүргийг гүйцэтгэсэн байна, яллах шаардлага байхгүй.

2  |  0
Top