[ ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ ] Арьсаа эрүүл, гэрэлтсэн болгох 4 энгийн арга

2023 оны 11 сарын 24

Бид нүүрээ будаад гоё харагдаж чаддаг ч будаггүй байхад арьс сайхан байх нь хамгийн үнэ цэнтэй зүйл. Гэрэлтсэн эрүүл арьстай байх дүрэм маш энгийн бөгөөд хямд ажээ.


Арьсаа бүх талаар чийгшүүл

Арьсны усны тэнцвэр хангалттай байх нь эрүүл бөгөөд гэрэлтсэн харагдахад чухал зүйлийн нэг. Иймээс арьсаа гаднаас нь үргэлж чийгшүүлэхийн сацуу дотроосоо ус сайн ууж байгаарай. Мөн хоолондоо жимс, самар, бууцай хэрэглээрэй.

Согтууруулах ундаанаас хол бай

Пиво, вино гэх мэт зөөлөн согтууруулах ундаанууд ч хүний арьсны байдалд нөлөөлдөг. Эдгээр нь арьсны усыг багасгаж, элсэн чихрийн хэрэглээтэй нэгэн адилаар арьсанд сөрөг нөлөө үзүүлдэг. Арьсны коллагеныг сүйтгэж, үрчлээ үүсгэн, өнгийг жигд бус болгодог учир согтууруулах ундаа хэрэглэдэг бол та арьс гэрэлтэх талаар бодолтгүй юм.

Идэвхтэй хөдөлгөөн хийж, сайн амар

Нойр дутуу явах нь арьсыг өнгө муутай болгодог. Ядарснаас болж эрт үрчлээ үүсэж, нүдний доор хүрээ үүсдэг. Арьсаа залуу бөгөөд эрүүл байлгахын тулд хоногт долоогоос багагүй цаг унтаарай. Мөн дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх нь чухал.

Нарнаас хамгаалах тос хэрэглэ

Өвөлд ч, бүрхэг өдөр ч нарнаас хамгаалах тос түрхэхээ мартаж болохгүй! Арьсаа UV туяанаас хамгаалах нь эрт хөгшрөхөөс сэргийлж, арьсны хорт хавдраас хамгаална. Арьсны өнгө жигд, гэрэлтсэн болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top