ТЭМДЭГЛЭЛ: Дэлхийг эзэгнэгч суут Богд Их Эзэн Чингис хаан минь уу

2023 оны 11 сарын 12

Монгол эх орныхоо түүх өв уламжлал, ёс заншил, соёлын өвийг монголчууд болон хойч үедээ таниулан сурталчилхад Их Эзэн Чингис хааны зарлиг сургаал хэлсэн үг, үйл ажиллагаа бид бүхний анхаарлыг зүй ёсоор татаж байна. Тэмүүжин хар бага наснаасаа эхлэн түмэн янзын зовлон бэрхшээл, өөрөөсөө ахадсан цаг үеэсээ давсан саад тотгорыг амсаж иржээ. Түүнийг дөнгөж есөн нас хүрэх үед эцэг нь татаруудад хорлогдож, эх нь таван хүүхэдтэйгээ өнчрөн үлдэж, аймшигт зовлон зүдгүүр туулжээ. Тэмүүжин хөвгүүн амьд мэнд үлдэхийн тулд хар багаасаа өлсөх, даарах гэх зэрэг бие бялдар, санаа сэтгэлийн түмэн зовлонг амсаж хатуужин, сэтгэлийн тэнхээ суужээ. Идэр насанд хүрэх үедээ дайсагнагч овгийн тайжуудад олзлогдож, хүзүүндээ дөнгө зүүж, хэдэн жилийг өнгөрөөв. Энэ мэтчилэн ертөнцийн хамаг зовлонг эрийн мятрашгүй зоригоор давж, хэдхэн жилийн дараа гэхэд тухайн цаг үедээ дэлхийн хамгийн хүчирхэг улс гүрнийг байгуулж, хаанаар нь өргөмжлөгдсөн билээ. Тэмүүжин юуны өмнө эрдэм ухааныг, ухаалаг байдлыг чиг мөрөө болгодог хүн байсныг түүний залбирлын шүлэгнээс харж болно. Тухайлбал, “Тэмүүжиний залбирлын шүлэг”-т тодорхой бий.

Тэмүүжин олзноос оргосны дараа өөрийн анд бололцсон Жамухатай нийлж, хэдэн жилийн дотор хоорондоо дайсагнасан олон аймгийг бүгдийг нь эрийн хатан зориг, суут оюун ухаан, зохион байгуулах хосгүй чадвар, цэргийн жанжны гоц авьяас, гайхам заль мэхээрээ нэгтгэж чаджээ. Монголын бүх аймаг, овог омог 1206 онд Онон мөрний бэлчирт Хар зүрхний хөх нуурын орчим их хуралдай хийж, түүнийг Монголын Их Хаанаар залан Чингис хаан хэмээн өргөмжилжээ. Тэмүүжин Чингис хаан бол олон саад тотгор, хар санаат муу хүмүүсийн дайралт, отолт, хуйвалдаан зэргээс бөө мөргөл, мөнх тэнгэрийн хүчээр агуу их суу залийн дор мултарч байв. Энэ нь юу вэ гэвэл, идэр бага насандаа зовлон үзэж, хавчигдаж явахдаа дөнгөтэйгээ Онон мөрний хариг усанд нуугдаж, Сорхан шартай тааралдаж, түүний ачаар тэнхэрсэн, бас Ван хаан нялх сэнгүүнээс үүдэлтэй нууц хуйвалдаан, /багалзуур ид/ гэж хэлүүлсэнийг Мэнлиг эцгийнд таарсан Чингис хааныг Мэнлиг эцэг хэлж/-хөвгүүн чи болгоомжлөх хэрэгтэй, одоо хавар болж адуу туранхай байна, адуугаа таргалуулаад очьё гэж шалтаглан энэ  байдлыг хойшлуулья гэснээр үгэнд орж аврагдсан гэх мэт маш олон адал явдал, сэжим өрнөдгийг бид мэднэ. Тэмүүжин багаасаа өөрөө зовж, ядарч явсан хүний хувьд, хүмүүсийг их бага, дээд доод гэж ялгалгүй адил тэгш шударга харьцдаг байсан ба тэдний зовлон жаргалыг мэдэрч, олон овог аймгаас Татарын Шихихутга, Урианхайн Зэлмэ, зүрчидын Чу мэргэн, Хушээний Брохул, Жалайрын Мухулай, Сүлдүсний Сорхан шар, Бэсүдийн Зэв, Ойродын хар Хрүгэ, хүлэг Боорчи гэх мэт есөн хүнийг авч Өүлэн эх ухаан санаа оруулж эгэмнээс нь татаж, эрийн цээнд хүртэл өсгөн бойжуулсан, ухаан суулгасан, хүмүүжүүлсэн Өүлэн эхийн ач гавьяаг яаж мартаж билээ. Чингис хаан бүх улсаа зүүн, баруун, төвийн түмэн гэж нэрлэжээ.

Энэхүү гурван түмэн дотроо аравт, зуут, мянгат, түмэнт гэсэн шаталсан зохион байгуулалттай байв. Чингис хаан цэргийн эрдэм, байлдах урлаг, стратеги, байнгын армын онол сургаалийг боловсруулсан  төдийгүй байлдааны төрөл арга тактикыг зохиож монгол цэргийн шидэгч болон галт зэвсэг, нуур байт байлдах арга, хүрээ тулалдаан, нохой хэрэлд, гахай хадралт, цүүцлэн байлдах арга зэрэг маш олон янзын арга хэрэглэж, дайснаа буулган авч байсан. Үүнээс гадна монгол цэргийн байлдааны гойд чадвар, морьнийхоо жолоог сул тавиад хоёр гараараа байлдах, цавчих, жадлах, цохих, морин дээрээс авч хаях, бугуйлдах зэргийг нэгэн зэрэгт үйлддэгт оршдог гэж түүхчид нотолдог. Тэрчлэн монгол цэргийн хөнгөн шаламгай болон цэргийн эрдэмд, тэсвэр хатуужилтай, зориг самбаа нь дайнд ялах гол хүч нь болж байжээ. Бас тэсвэр тэвчээр, хатуужлыг сайн суулгасан юм шиг байгаа юм. Хаан нь өөрөө тэсвэрийн тэргүүн, хатуужлын хаан нь болтлоо хүнд бэрхийг туулж ирсэнтэй ч холбоотой гэж үзэж байна. Наймааны Таян хааны сүнсийг нь гартал айлгаж

Хацрыг нь жадалж байвч хялайсан нүдээ цавчдаггүй хатуужил ихт монголчууддаа хамаагүй байлдаж болохгүй гэж зүрхэнд нь ортол нь зугтуулж байв. Чингисийн цэргийн урлагийн дээрх аргыг түүнээс хойших дэлхийн олон шилдэг жанжин авч ашиглахдаа тухайн цаг үедээ тохируулан улам боловсронгуй болгож, тухайлбал оросын монгол гаралтай алдарт жанжин М.Кутузов Москваг шатаахаас болгоомжилж Бродиногийн дэргэд Наполиеоныг бут цохисон ялалт, хожим улаан айрам Гитлерийн германыг бут цохисон ялалт, Халх гол 1939 онд Японыг бут цохисон Г.К.Жуковын тактик бүгд Чингисийн тактикийн хувилбарууд юм. Тэмүүжингийн сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуургүй байх үед нь олж нийлсэн Боорчи, Зэлмэ хоёроос эхлэн төр улсыг байгуулахад гавъяа байгуулсан 95 хүнийг хийсэн гавъяаг нь марталгүй, дээд доод гэж ялгалгүй мянгат, түмтийн ноёдоор томилж, заримд нь дархан цол олгож янз бүрийн хэлбэрээр гүйцэтгэсэн үйл хэргийг нь шударгаар үнэлдэг хүн байжээ. Энд Чингис хаан чигч шударга журмыг баримталан хүн бүрийн гавъяа зүтгэлийг нэгд нэгэнгүй тооочсон байдаг нь хүний хийсэн үйл ажиллагаа гүйцэтгэсэн үүргийг мартахгүй олон жил санаж явдаг гайхалтай ховорхон удирдагч гарцаагүй ухаалаг удирдагч хүний шинж чанарыг бүхэлд нь тодорхой харуулж байгаа гэж үзэж байна. Чингис хаан дайснуудаа хүртэл шударга үнэлж нөхөрлөж байсан жишээ олон бий. Тухайлбал тайжуудтай хийсэн байлдаанд Чингис хааны хүзүүг харваж шархуудсан Зургаадайг үнэнч нөхөрлөж болох хүн хэмээн үзэж Зэв хэмээн нэр өгөн дотны ноёноо болгосон нь Тайжуудын Хирилтүгийг барьж авчирах замдаа эзнээ яаж барьж өгөх вэ хэмээн тавьж суллаад өөрөө ирсэн нь Ширээт өвгөний хүүхдүүд Алаг, Наяа хоёрыг сүүлд мянганы ноён болгосон байдаг. Эзнээсээ урван барьж өгсөн Жамухын таван хүнийг цаазалсан. Хэрэйд, Найман улсын дунд олон жил хутган үймүүлж дайсагналцаж байсан Жамухыг өөрийнх нь хүсэлтээр хороосон зэргээс үзэхэд Нэгдсэн Монгол Улсыг байгуулахад аргагүй авар ёстой чухал арга хэмжээнүүд байжээ.

Үүний хүчинд “Хөнжилдөө унтах завгүй, хөнөөлдөн тэмцэлдэж байсан” улс орон дэг журам ёс зүй, энх тайван тогтоох бололцоо бүрдэж ирсэн байна. Их хааны гаргасан их засаг хууль өөрөө бөөгийн шашин буюу тэнгэрийн шүтэх үзэлтэй хэдий ч “Бүх шашиныг ялгаварлахгүй хүндэтгэх хэрэгтэй” гэж заасан байдаг нь одоогийн намуудыг уриа лоозон туган дээрх бичээсийг харагдуулж “Эрх чөлөө, эв нэгдэл, шударга ёсыг” тэр үед олж харж ойлгон мэдэрч ямар их алс холыг цаг хугацаа орон зайтайг нь хардаг хүн байсны бэлээхэн жишээ гэж хэлж болохоор. Тэр хуульдаа хулгай хийх, худлаа ярих, завхайрах хэмээх ёс зүйгүй үйлдлийг хатуу шийтгэхээр тогтоож өгсөн байдаг нь аливаа хууль ёс буруу үйлдлүүдийг жигшин үздэг тодорхой баримт байна. Италийн жуулчин Марко Поло “аялалын тэмдэглэл”-дээ түүний нийтлэн захирах нь туйлын голч бөгөөд найрамдуу, ард иргэд түүнийг хүндлэн хайрлах нь Эзэн болохоор шууд “өөрийн эцэг эх мэт санана” гэж тэмдэглэсэн байдаг нь Чингис хааны голч шударга занг ард түмэн нь хэр их хүндэтгэн хайрлаж биширч байсныг илтгэн үзүүлдэг. Сургаал зарлиг, номлол нь маш их бий, үүнээс заримыг нь товч дурдвал “Үзэгдэхийн сайнаар тоогдоно Ухааны сайнаар хүндлэгдэнэ Сэтгэлийн сайхнаар ханьсаж Үйлсийн сайхнаар алдаршина” гэж сургасан бөгөөд үүнийгээ ч биелүүлжээ.

Мөн “Хадагтай хүнд гурван эр бий

Анхны эр нь алтан төр, Дараах эр нь арвин нэр, Удаан эр нь авсан эр

Алтан төрийг хатуужлан дагавал, Арвин нэр бэлэн болно. Арвин нэрийг бэхэлвэл авсан эр ангид үл одно Хүнд гайтайг мэдвэл, Хаан болвол зайлуул, Олон тустайг мэдвэл харц боловч өргөмжил. Өндөр уулыг зорь, Өргөн далайг гатал, Давшгүй даваа байна гэж бүү сэтгэ, Давъя хэмээвээс давтугай. Гэтэлшгүй мөрөн байна гэж бүү сэтгэ, Гэтэлюү хэмээвээс гэтэлтүгэй. Жудаггүй сэтгэл гаргаж байгаа хүний өөдөөс, яаж журмын сэтгэл гаргах билээ” гэх мэт эр зориг, эрч хүч, нэгдэл нягтралыг чухалчлан зааж сургаж иржээ. Ийнхүү суут богд Эзэн Чингисийн билэг сургаалд гарч буй сэцэн цэлмэг, үг хэллэг утга төгөлдөр шүлэг сургаал бол манай дуудлага болж монгол хүн амьдралынхаа турш мөрдөх зарчим, зүг чиглэл, ёс суртахууны эрхэм дээд хэмжүүр байх учиртай. Хүний ахуй нөхцөл, амьдрал тэмцэл, оршин тогтнох цаг хугацаа, ерөөсөө төр төмбөгөр, ёс ёмбогор гэдэгтэй дүйж байна гэж хэлмээр. Хүний нийгмийн жам ёсны асуудлыг зургаахан мөрөнд багтааж, эргэцүүлэн бодох бодол ухааныг хайрласан зүйл гэлтэй. Гэтэл урьд дэлхийн хаад ноёдоос Чингис хаан шиг ингэж, амьдралын гүн руу орж, хэдэн зууны турш хэлсэн үг сургаал нь олонд гайхагдан яригдаж, олон зуун ном бүтээл болж ирсэн нь хэд билээ. Өнөөдрийн ээдрээт төвөгтэй цаг үед дэлхийг төвхнүүлсэн нь Чингис хааны үзэл санаа, их засаг хуулийн зүйл заалтууд онцгой ач холбогдолтой гэдгийг дэлхийн олон орны удирдагчид, эрдэмтэн мэргэд хүлээн зөвшөөрч, судалгаа шинжилгээний өргөн хүрээтэй ажлыг өрнүүлсээр байна. Их эзэн Чингис хааныг дэлхийн мянганы жилийн суут хүнээр өргөмжилсөн нь. “Вашигтон Пост” сонины 1995 оны 12-р сарын 31-ний өдрийн дугаарт Мянган жилийн хамгийн алдарт хүнээр Чингис хааныг тодруулж өнгөрсөн 1000 жилд гарсан хамгийн том үйл явдал бол цэвэр нэг л үндэстэн дэлхий даяар сүр хүчээ бүрэн төгс илтгэж чадсан явдал бөлгөө. Тэр болон түүний залгамжлагчид европ ази тивийг хамарсан чөлөөт худалдааны асар өргөн уудам бүс бүрэлдүүлж Дорно-Өрнийн соёл иргэшлийн хэлхээ холбоог бэхжүүлж өгсөн юм. Үүнийг дундад зууны үеийн GATT-ын тогтолцоо байсан гэж хэлж болно. ...Тэд интернэт бүтээгдэхээс аль тэртээх 800 жилийн өмнө дэлхийг холбосон харилцаа холбооны сүлжээг анх бий болгосон байна. Тэрбээр хүн хүч, шинэ арга технологийг сүлжилдүүлэн дэлхий ертөнцийг ойртуулж нягтруулсан... / хэмээн үнэлж дүгнэсэн байдаг. Бидний монголчуудын омогшил аз болоход монголчуудын нэрийг дэлхийн тавцанд гаргасан хүн бол Чингис хаан мөнөөс мөн бөгөөд түүнийг удирдлагын шинж чанарууд, удирдах ур чадвар, тухайн цаг үеийн нөхцөл байдал, бололцоо нь юу болох арга барил зэрэг нь удирдахуун ухааны судалгааны зүйл болж хожим Ромын, Англи, Герман, Франц санкфоны улсуудын цэргийн технологид ашиглагдаж ирснийг гадаадын эрдэмтдийн анхаарлыг зүй ёсоор татаж, нэг бус удаа гайхашралыг нь төрүүлж байна.

Одоогоос 30-аад шахам жилийн өмнө АНУ-ын ерөнхийлөгч асан БИлл Клингтон өнөөгийн дэлхий ертөнцийн хүрсэн түвшин орчин ахуй мөхөл хямралд орж зогсонги байдалд хүрч эмх замбараагүй талруугаа хэлбийж байна. Иймд дэлхий дахиныг эзэгнэсэн эртний монголын XIII зууны үеийн Чингис хааны суу ухаан, үг сургаалиуд цаг тутам шинэ зүйлийг сурч, амьдралаар баяжуулан зөвхөн өөрөө мэдээд хадгалаад яваад байх биш, сурсан зүйлээ монголын эзэнт гүрний оюун ухааны үзүүр толгой тавьж бодлогынхоо гол цөмд нь оруулж Эзэнт гүрний цөөхөн монголчуудыг үүгээрээ зөв залж, чиглүүлж удирдаж байсан байна. Нөгөөтэйгүүр талын монголчуудын нүүдэлчдийн амьдрал ахуй бол нийгмийн үе шат бүрт хэнээс ч хараат бус чөлөөт сэтгэлгээнд тулгуурласан үндэсний өвөрмөц онцлогоо өөрсдийн амьдрал ахуйгаар баяжуулж, үүнийгээ чадварлаг хэрэгжүүлж байгаль орчинтойгоо харьцаж байгаа зэрэг нь хүн төрөлхтний өмнө одоо ч ач холбогдолоо алдаагүй бүр ч сонирхол татах хэмжээнд ойлгогдож байна. Тиймээс Чингис хаан, түүний их засаг хууль монголчууд нүүдэлчидээс сурах зүйл их байна. Үүнийг судалж амьдар ахуйдаа хэвшүүлэх, хөгжүүлэх асуудал бид бүхний өмнө тавигдаж байна. XIII зууны талын монголчууд зөв чигч шударгаар үүнийг шийдвэрлэж байсан юм. Тиймээс дэлхийн улс орнуудад үлгэр загвар болсон олон жил амьдрах чадвартай, төрийн тогтолцоог зөвхөн монголчууд л байгуулж чадна хэмээн найдаж байна гэж өгүүлсэн байдаг. Түүнчлэн эртний дорно дахин төв азийн өндөрлөг цээжинд оршин амьдарч байгаа дэлхийн талыг эзэлсэн Их эзэн Чингис хааны оюун бодлоос гарсан ухаалаг сургаал, номлолууд дэлхий нийтийн анхаарлыг татаж чадаж байгаа учраас АНУ-ын Массчуйствин их сургуулийн багш доктор профессор Жек Веатерфорд “Чингис хаан мөнх оршихуйн талаар ихэд анхааран сонирхож байсан. Гэхдээ нэгэн биеийн мөнх амьдрах тухай асуудал биш, харин хаант улсынх нь засаглал өөрийнх нь үзэл санаа, удам угсаа, мөнх оршихуйн тухай байсан юм.” гэжээ. Бид үзэхдээ Чингис хааны үйл ажиллагаа, байлдан дагуулалт, удирдлагын ухааны менежмент зан авираараа, ялалт ололтоороо, дэлхий дахинд шинэ ёс зүй, шинэ гүн ухааныг бий болгосон юм. “Аливаа зодуурны дур, аюул түгшүүрийг үл хайхран эрэлхэг баатарлаг, хатан зориг гарган намайг тойрон бүлгэмдэн нэгдэж, баяр зовлонг хамтад эдэлж, эрхэм дээд үр бүтээлийг бүрэлдүүлсэн их улсын ард иргэд, их ард түмэн болно” хэмээн 800 зууны тэртээ их эзэн ЧИнгис хаан алтан сургаалаа хайрлажээ. “Агуу түүхтэй ард түмэнд асар их ирээдүй бий” гэсэн мэргэн үг бий. Бид эх түүхээсээ сургамж авч улс гэрээ өөд татаж чадвал монголчуудад асар их ирээдүй бий. Монгол хүн бүр Чингис хаан шиг хүн чанартай, өндөр ёс суртахуунтай, хатуу зарчимтай, хүний ач тусыг мартдаггүй, аав ээж ахан дүүсээ хүндэтгэдэг, үерхэл нөхөрлөлдөө үнэнч, хань ижилдээ халамж, халуун түшигтэй, өвөг дээдсээ асардаг, өнчин ядуусыг тэтгэдэг, ажилсаг хөдөлмөрч, тэвчээр хатуужилтай, итгэл үнэмшилтэй, өөдрөг ариун сэтгэлтэй болон төлөвшихөд чиглэгдэх учиртай. Гэр орон муу гэж бүү хэл, есөн насандаа ааваасаа салж, нутгаасаа хөөгдөн гарч байлаа. Ядуу зүдүү гэж бүү хэл, талын хулгана барьж  идэж амиа зогоож байлаа. Дорой буурай оронд төрсөн гэж бүү хэл, сүүдрээсээ өөр найзгүй байсан ч зуун мянган цэрэг эрстэй болж чадсан. Сурсан мэдсэн зүйл бага, хүч чадал дорой гэж бүү хэл, өөрийнхөө нэрийг ч бичиж мэдэдгүй байсан ч, бусдын үгэнд чихээ наалдуулж, амьдралын ухаанд сурч байлаа. Дэндүү хэцүү байна, шантарч цөхөрлөө гэж бүү хэл, хүзүүндээ дөнгөтэй оргон зайлж байлаа. Хацартаа сум зоолгон үхээд сэхэж ч явлаа. Амьд явж буйгаа аз ивээл гэж бодон өнгөрсөн одсон, хуучинтай зууралдаж, хоргодолгүй ирээдүйгээ бүтээж явдаг байлаа. Мэдэж ухаартал, дайсан гэгч гадаа байх бус, харин миний дотор байдаг юм байна. Тиймээс тэрхүү төвөгтэй зүйлсийг хуу шүүрдэн хаяад би өөрийгөө даван гарах тэр агшинд Чингис хаан болсон билээ гэсэн байдаг. Хас төрийн дээд эрдэнэ энэ хэмээвээс Чин шударга, Чигч журамт, Эрдэм дэлгэр, Билэг хурц, зориг чанга, зүтгэл үлэмж, зөв санаат, орчиноо бүтээгч, төрд үнэнч тэр болой хэмээжээ.

Эзэн хааны алтан гэрээс нь зовж байгуулсан төрийг минь зонхилон үүдсэн үйлийг минь, амь лугаа адил сахихтун, Ам тангарагаа ашид батлагтун гэж айлдсан. Олон овог аймгийн хүмүүс чухам юу бодож хүсэж байгааг олж мэдэхийг хичээгтүн. Юу хүсэж байгааг нь мэдэхгүйгээр тэдний дагуулан, тэргүүлнэ гэж үгүй. Өчигдөр их сууринд суумагц өнөөдөр улсын хэргийг орхиж, биеийн жаргалыг эрвээс энэ үедээ бол төрийн ёсонд харш, эцэс хойчдоо бол үр ач залгамжлагч нарт муу суртлыг үлдээх гэмтэй. Энэ дэлхийд хаа ч ямарваа зүйл зүтгэснийх нь бүтнэ. Алгуурласных нь алдагдана. Аливаа хүмүүний биеийг эзлэх гэж бүү яар, сэтгэлийг нь эзлэхийг яарахтун, Сэтгэлийг нь эзэлвээс бие нь хаа одох билээ. Хаан гэдэг бол ердийн зэрэг хэргэмтэй адилгүй, энгийн нэг хэлж хэлэгдэж яахин болом уй. Үнэндэа хаан хэмээн өргөмжлөгдөөгүй байтал аяндаа олны сэтгэл түүнийг хаан мэт үзэж байвал сая тэр хүмүүн хаан мөн. Ийнхүү хаан болсон атал хааны явдлаар явбал амттай бус уу. Хэрвээ хаан болчихоод хааны явдлаар явж эс чадвал хаан болж юу хиймой шившиг. Миний баясгам энэ дэлхий дахин нэгэн гэр бүл мэт болж төр түвшин, энх амгалаг болвоос сая миний баясах хэрэг. Эргэн тойрон бус олон хаад баймой. Тэд эрх дураараа аашилж, олон амьтныг зовоож, үргэлж цэрэглэн байлдаж, хүмүүний үхэх нь элс хийсэхтэй адил болжээ. Иймээс би тэднийг номхотгож дэлхий нийтээрээ энх түвшин болгох бодолтой баймой”  гэж айлджээ. МНТ-нд Дэ Цэцэн “Хөвүүн чинь нүдэндээ галтай нүүрэндээ гэрэлтэй” гэсэн агуу метафор учрыг тайлах учиртай. Доктор Я.Ганбаатар “Их хааны харц үнэхээр жирвэш ямархан нэг ид шид нууцхан увидас шингэсэн мэт харагдана. Тогтож харах юм бол тэр харц далд гүн утга харуулах мэт хүнд бодолд автсан мэт, эс бөгөөс чимээгүйхэн ямархан нэгийг асуух мэт Чингис хааны харц ихийг агуулнам, өгүүлнэм” гэжээ. Дээр өгүүлсэн шиг Тэмүүжин Онон мөрний хариг усанд нуугдаж байсныг Сорхан Шар үзэж хайж явсан хүмүүст хэлэлгүйгээр гэртээ аваачин тэнхрүүлсэн нь ач гавьяаг нь үнэлж (харанхуй шөнө гэгээн өдөр цээжиндээ санасаар явж байсан гэдгээ хэлээд их буян үйлдэж өглөг хишиг тараан есөн осол гаргасан ч хэрэгсэхгүй байх тухай зарлиг буулгажээ. Үүнээс үзэхэд өнөөгийн хөвүүн бид зөвхөн ил харагдаж байгааг нь мэдэж мэдэрч хүртэж шүтэж явах болохоос дээд оюун ухаан далд ухамсар дахь нууц оршихуйг бөө мөргөл, нууц тарин бөө мөргөлийн тэнгэртэй харьцах ёсон зэргийг үл оошоож ирсэнийг энэхүү бумбын оюун. Ухамсарын эрэн зуунд засаж залруулах нь зайлшгүй, нийт хүн төрөлхтөн аль хэдийн хүлээн зөвшөөрснийг онцлон тэмдэглэх нь зүйтэй мэт санагдаж байна. Мөнх нар мөнгөн сар од эрхэсийн ивээлд оршдог ховорхон хувь заяатай дэлхийн зулайд мэндэлсэн Монголчууд бидний эзэн Чингис хааны ундаалж явсан ус голууд урсаж, бишрэн сүсэглэж тахиж шүтэж байсан нь, уул овоо сүмбэрлэж Монголын сайхан оронд мал сүрэг нь бэчиж мөнх хөх тэнгэрийн хишиг буян хур бороо орж ээрэм талын эгшиглэнт салхи жавар нь үлээж эцэг өвөгдийн маань оюун ухааны орчлон болсон хязгааргүй цэнхэртэх агаарын орон зай оршиж мөнх тэнгэрийн хүчин дор агуу их суу залийн ивээлд багтана. Монгол түмэн өөдлөн мандахын бэлгэдэл ерөөлтэй учир эцэг өвгөдийнхөө нэр алдрыг бодож сайн ажиллаж сайхан амьдрах хэрэгтэй. Тэр үед гарсан “Эртний сайхан дуунд тэнгэр мэт заяатай, тэгш тавуун оюунтай, тэнүүн уужим заяатай тэнгэрийн минь үр сад билээ” гэж магтсан байдаг. Энэ нь Монголын  ард түмэн хүнд хүчир цагт засаг төрдөө түшиг тулгуур болсоор ирсэн учраас ингэж бичсэн хэрэг) Мөн Монгол ардын (Эрхэм төр) уртын дуунд Эрхэм төр энхжээд Эрх чөлөө нь тунгалаг, Энгийн олон нөхөдтэйгөө Эгүүрт хамтдаа цэнгэн жаргая зээ... хэмээн өгүүлсэн төрийн буулга дор тунгалаг цэвэр ёс суртахуун шударга чигч байдал эв нэгдэл хамгаас чухал болохыг эртнээс бэлэгдэж бэлэгшээн ирснийг тэмдэглэлбэл зохилтой. Чингис хааны хийсэн аян дайныг товчхон авч үзвэл 

Гадны улсуудын халдлага, түримгийлэл явуулсан илч нарын бүдүүлгээр харьцаж хороосон зэргийг үл тэвчин Хятад, Орос, Дундад Ази тэрчлэн Перс, Зүүн өмнөд Азийн дийлэнх хэсэг багтаж байлаа. Монголын морин цэрэг Польш, Герман, Унгарыг бут нэргэж цааш хөдлөх гэсэн болов ч Өгөдэй бие барснаас хүлгийн жолоогоо их нутагруугаа чиглүүлсэн байна. Үүнээс гадна Чингис хааны хүүхдүүд ач нар нь Орос улсад Бат хааны  байгуулсан Алтан ордны улс XVI зуун хүртэл Кремын хаант улс 1783 он хүртэл оршин тогтнож байв. Түүнчлэн Чингис хааны удам гэж өргөмжлөгдсөн Доголон Төмөр хаан дундад ази, Персийг эзлэн түрэмгийлж, Төмөрийн гуч Бабур хаан Энэтхэг улсад халдан довтолж их моголын “Монголын” улсыг үндэслэн байгуулжээ. Их моголын удмынхан энэтхэг улсыг бүхэлд нь эзэлж XVII зууны дунд үе хүртэл оршин тогтножээ.

Хүн төрөлхтний түүхэнд дэлхий дахиныг байлдан дагуулж захирах гэсэн зарим санаархал, оролдлого түрэмгийлэл гарч их Александр Юлий Цезерь Наполеон Банаппорт Адольф Гитлер зэрэг нь гарсан боловч дэлхийн талыг эзэлсэн Монголын эзэнт гүрний удирдагч гүнзгий ухаалаг сэтгэгч цэргийн том стратегич гарамгай авьяаслаг жанжин Чингис хааны дэргэд шатрын хүү төдий байсан юм. Суут богд их эзэн Чингис хаан тухайн цаг үедээ асар их уудам газар нутаг маш олон тооны хүн амыг захирч байснаараа морин өртөө холбоо харилцааг хөгжүүлсэнээрээ хүний эрх эрх чөлөөг дээдлэн бүх төрлийн шашныг хүндэтгэн хүлээн зөвшөөрснөөрөө нэг цэгээс нөгөө хол газарт толгой дээрээ 1 кг алт тавиад урт хугацаанд яваад хүрэхэд хэн ч саад болохгүй тийм аюулгүй байдал эрх чөлөөг олгосноороо ёс ёмбогор төр төмбөгөр гэдгийг илтэд ойлгуулж чадсанаараа тухайн үеийн нийгмийн амьдралд ихээхэн нөлөө үзүүүлж байсныг хэн ч үгүйсгэж чадахүй.

Ийнхүү умард байгалиас өмнөд Түйн газрын цагаан хэрэм хүртэл зүүн зүг хянганы нуруунаас өрнө зүг алтайн уулс өнгөртөл уудам нутаг дэвсгэр нутаг бүхий монгол хэмээх шинэ хүчирхэг улс “Монголын эзэнт гүрэн-Mongolian Empire” тогтсон ажээ. “Хөлөөрөө хүн эх нутгийнхаа хөрсөн дээр бат зогсох хэрэгтэй гэхдээ нүд нь бүх дэлхийг харж байвал зохино” гэж нэг ухаантан хэлсэн бол Германы гүн ухаантан Гегель “Монголчууд хүн төрөлхтөнд оюун ухаан бэлэглэсэн юм. Учир нь төр байсан юм” гэж баталсаныг бас оросын нэрт эрдэмтэн Лев Гумелев “Агуу их хээр тал” гэдэг зохиолдоо “Оготны нүхэн дээрээс харвал ойр орчмын юмс үзэгдэнэ, уулан дээр гараад харвал эргэн тойрны юмс үзэгдэл харагдана, бүргэдийн өндөрлөгөөс харвал Чингис хааны эзэлсэн нутаг үзэгдэнэ” гэж маш гайхамшигтайгаар томьёолон бичсэн байна. Бид үүсэхээсээ урган төлжиж мандах бадрах цаг нь ирж байна. Энэ цаг үеийг монголчууд их хүлээсэн билээ. Уул ус бүрэн тахилгатай, учир утгаа тайлах нарийн дэг жаягтай өөрийн үүсэл хөгжил мандал бадралын зүй тогтолтой туулж өнгөрүүлсэн замналаа нууцлан хадгалсан нь орон зай бүхнээ танин мэдэрч эрчимээ дүүргэдэг жамтай хүн ард нь газарт боловсорч орон зайд мэргэжиж огторгуй гэгээрсэн цоморлигоо дэлгэх тавилантай. Таван хошуу мал нь оршин амьдрахуйн ундарга болсон тийм нэгэн тансаг орон зайн бидний монголоос өөр хаанач байхгүй билээ л. Чингис хаан бол хүн төрөлхтний түүхэнд төрсөн бөгөөд мөнхөрсөн. Дэлхийн хамгийн том жанжин, их эрдэмтэн агуу их сэтгэгч, авьяаслаг мэргэн ухаалаг, цоглог удирдагч мөн. Дэлхийн түүхэнд Чингис хааны удирдсан нэг бум хүрэхгүй монгол цэрэг, “25 хан жилийн дотор Ромчуудыг 400 жилийн туршид эзэлсэнээс хавгүй уудам газар нутгийг нэгтгэн сибирээс энэтхэг, вьетнамаас унгар, солонгосоос балконы хойг хүрсэн эзэнт гүрнийг байгуулж, дэлхийн газрын зургийг цоо шинээр өөрчлөн зурсан” гэж тэмдэглэсэн бөгөөд их эзэн хааны сэтгэлгээ тэр үед дэлхийг засаглаж байсан гэж ойлгогдож байгаа юм. Энэ бүгдээс дүгнэлт хийхэд их эзэн Чингис хааны айлдсан үг тунхагласан айлдвар, тангараг өчиг, өгүүлсэн билэг сургаал, байгуулсан төр улс гаргасан эш зарлиг, түүний ертөнцийг үзэх үзэл, сэтгэн бодох оюун ухааны ур чадвар, эцсийн шийдвэр гаргах цэцэн мэргэн чанар зэргийг бид ухамсарлан ойлгож, бишрэн шүтэж явах нь одоо болон хойч үеийнхний эрхэм зорилго болон тавигдаж байна.

Б.ТҮНЭРЭВ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.181.147) 2023 оны 11 сарын 13

Чингэс хаанаа шүтэж байхад монгол түмэн алзахгүй дээ

0  |  0
ард(202.9.40.25) 2023 оны 11 сарын 12

судлаачид, түүхчид минь өвөг дээдсийнхээ агуу түүхийг өргөн судалж, түгээхгүй бол харь нутгын сартуулууд эзэн богд Чингис хааныг минь өөрсдийнх мэтээр чалчих болж, ул барам сурталчилж байна шүү, та нарын саруул ухааны энэхүү түүхэн тулаанд нэн хэрэгтэй

0  |  0
Bi mongol hun(66.181.161.250) 2023 оны 11 сарын 12

Dotor mine uujirav ,setgel mine baysav,uhaan mine omogshiv tanid talarhii hurai huarai haurai

0  |  0
Top