ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 07

Өнөөдөр 2023.09.07. Билгийн тооллын 12. Монгол эх оронд маань нар 06 цаг 18 минутад мандлаа, 19 цаг 36 минутад жаргана.

Улаанбаатар хотод аянга цахилгаантай. Өдөртөө 14 хэм, шөнөдөө 5 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Пакистанд Агаарын цэргийн хүчний өдөр бол Фижид Үндсэн хуулийн, Бразилд Тусгаар тогтнолын, Украинд Цэргийн тагнуулын, Мозамбикт Ялалтын өдөр.

Энэ өдөр Италийн кино найруулагч, продюсер Дарио Арженто, Польшийн жүжигчин Ольгерд Лукашевич, Америкийн дуучин Крисси Хайнд, жүжигчин Энжи Эверхарт, Шеннон Элизабет, Эван Рэйчел Вуд зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1953 оны энэ өдөр Никита Хрущев ЗХУ-ын Коммунист намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар сонгогджээ.

1996 оны энэ өдөр Невада мужийн Лас Вегас хотод Америкийн рэпийн домог Тупак Шакур буудуулжээ. Тэрээр зургаа хоногийн дараа нас барсан юм.

2002 оны энэ өдөр Өмнөд болон Хойд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ баг 10 гаруй жилийн дараа анх удаагаа Сөүлд нөхөрсөг тоглолт хийжээ.

2005 оны энэ өдөр Египетэд анх удаа олон нам оролцсон Ерөнхийлөгчийн сонгууль болжээ.

2019 оны энэ өдөр Украины найруулагч Олег Сенцов болон бусад 66 хүн Украин, Оросын хооронд ялтан солилцох үеэр суллагдав.Өнөөдөр 2023.09.06. Билгийн тооллын 11. Монгол эх оронд маань нар 06 цаг 16 минутад мандлаа, 19 цаг 25 минутад жаргана.

Өнөөдөр үс засуулвал сайн, эд эдлэл, идээ ундаа элбэг олдоно.                     

Эл өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр найз нөхдийг түшиж, үйлийг хурдан бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйл эхлэх, бясалгал хийх, доодсыг асран, өглөг хандив өргөх, хишиг даллага дуудуулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шорооны ажилд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top