Жүжигчин Юү А Ин халдлагад өртжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 25

 

5 төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт буруутгагдаад байгаа жүжигчин Юү А Ин халдлагад өртжээ. Тэрээр Сөүлийн Мапо  дахь хорих ангиас суллагдах үедээ ийнхүү халдлагад өртсөн байна. 

Тавдугаар сарын 24-нд Сөүл хотын төв дүүргийн шүүхээс түүний баривчлах тушаалыг хэрэгсэхгүй болгож суллах шийдвэр гаргажээ. Бие хамгаалагчдаар хүрээлэгдсэн Юү А Инийг машиндаа суухаар явж байх үед нэгэн иргэн кофены шил шиджээ. Гэнэтийн үйл явдалд цочирдсон түүнийг бие хамгаалагчид нь машинд нь яаравчлан суулгажээ. 

Мөрдөн байцаалтаас гарч ирсэн түүнээс сэтгүүлчид мөрдөн байцаалтын явцын тухай асуухад тэрээр "Хийсэн хэргийнхээ дийлэнхийг хүлээн зөвшөөрч байна. Би хамсаатнуудаа нууцаар хил давуулах үйлдэл хэзээ ч хийгээгүй. Нотлох баримтуудаа устгасан гэх мэдээлэл худал. Мөрдөн байцаагчид өөрийнхөө мэдэж байгаа бүх зүйлийг хэлсэн. Мансууруулах бодис хэрэглэсэндээ маш их харамсаж байна" гэжээ. 

Сэтгүүлчид түүний үс нь бууралтсан байсныг онцлон тэмдэглэжээ. Цагдаа нар түүнд холбогдуулан 4-5 хүнийг байцааж байгаа бөгөөд Юү А Инийг нотлох баримтаа устгаж, хамсаатнуудаа нууцаар хил давахад нь тусалсан байж болзошгүй хэмээн сэжиглэн баривчлах хүсэлт гаргасан байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top