Жерар Пике найз бүсгүйтэйгээ авахуулсан зургаа анх удаагаа ДЭЛГЭВ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 23

 

Шакирагийн экс нөхөр Жерар Пике өнгөрсөн нэгдүгээр сард шинэ найз бүсгүй Клара Чиа Мартитайгаа хамт албан ёсны инстаграм хаягаа нээсэн. Үүнээс хойш зураг оруулаагүй байсан тэд анх удаагаа хамтдаа авахуулсан зургаа нийтэлжээ. 

Найз бүсгүйгээ өвөр дээрээ суулган тун ч дотно зургаа авахуулсан Жерар Пикегийн энэхүү зураг дор Шакирагийн шүтэн бишрэгчид сэтгэгдэл үлдээж эхэлжээ. Тэд хосуудыг ёс зүйтэй байхыг шаардаж, амьдралаа нууцлахыг зөвлөжээ. 

36 настай Пике болон 24 настай загвар өмсөгч Клара Чиа нар гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэх шүүмжлэлд өнөөг хүртэл өртсөөр буй. Үүнийг үл тоон олны нүдэн дээр ийнхүү хамт гэдгээ харуулсаар байгаа тэд "бусдын юу гэх тийм ч чухал биш" хэмээх хариулт өгчээ. 

Дуучин Шакирагийн хувьд жүжигчин Том Крузтэй болзооны цуурхалд өртөөд байгаа билээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Cherry(83.185.39.105) 2023 оны 05 сарын 25

Iim huurhun huuhduudee orhiod

1  |  0
испани эр арай ч муу(192.82.65.180) 2023 оны 05 сарын 25

испани эрчүүд хогын бололттой. шөнийн клубын үйлчлэгч байсан хүүхэн олчихоод гайхуулаад ч яахав дээ, нөхөр нь.бас араар нь тавьчихаад. бас хууль бус бизенс хийдэг гэж байгаа. тэр нь юу вэ. хүүхэн зарах уу. энэ хүүхэн тэр бизнесийг нь удирддаг болов уу.

8  |  0
Top