Хамтлагийн гишүүнээ хүчирхийлсэн алдартны хэрэг ДУУЛИАН дэгдээв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 04

 

Дөрөвдүгээр сарын 3-нд Өмнөд Солонгосын зургаан гишүүнтэй хөвгүүдийн хамтлагийн гишүүн дадлагажигч байх үеэсээ хойш хамтлагийн гишүүндээ хүчирхийлүүлж байсан тухай мэдээлэл ил болсон нь олон нийтийг багагүй цочирдуулаад байна. 

Өнгөрөгч гуравдугаар сарын 29-нд прокурорууд сэжигтэнд гурван жилийн ял оноож, нэрийг нь олон нийтэд дэлгэн, бэлгийн боловсрол олгох сургалтад суулгах, ажиллах эрхийг нь таван жилээр хасах санал гаргажээ. 

Сэжигтэн 2017-2021 оны хооронд хохирогчид дор хаяж гурван удаа бэлгийн хүчирхийлэл үйлджээ. Тэрээр хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн ч заримыг нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас санахгүй байна хэмээн мэдүүлсэн байна. 

 

 

Хохирогч энэ хэргийн тухай 2021 онд Ганнам дүүргийн цагдаагийн хэлтэст мэдэгджээ. 2022 оны нэгдүгээр сард прокурорууд сэжигтнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ. 

Өмнөд Солонгост алдартан болохоор бэлтгэгдэж буй хүүхдүүд дотуур байранд байрлаж, тус газарт ихэнх цагаа өнгөрүүлдэг. Энэ хугацаанд хүчирхийлэлд өртөх тохиолдол их байгаа нь шүүмжлэл дагуулж эхлээд байна.

Мэргэжилтнүүд агентлагуудыг боловсролын байгууллага биш учраас бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үүрэг хүлээхгүй хэмээж буй. Мөн ихэнх хохирогчид салбарын нэр хүнд болон өөрийн нэр хүндийг харгалзан үзээд хэргийг нуун дарагдуулах тохиолдол их байгааг онцолжээ. Тиймээс уг салбарт шинэчлэлт хийж, гэрээ болон дотоод дүрэм, журамд өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг анхааруулсан байна. 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ккк(37.120.208.118) 2023 оны 04 сарын 06

Camerton хамтлагынхан шүгэл үлээнэ үү..

1  |  1
Ничоз(202.126.88.234) 2023 оны 04 сарын 06

Хаашаа юм бэ? Гоморсон гэсэн үг үү?

3  |  1
aimar(66.181.184.240) 2023 оны 07 сарын 18

solongos hamtlagiin howguud negniigee huchindjee

6  |  3
Зочин(66.181.190.246) 2023 оны 07 сарын 18

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үр хүүхдээ хүчтрхийлэл дор амьдруулдаг хогийн амьтдын нэрийг ч гэсэн зарладаг байгаасай Монголд

8  |  0
Top