Унгарын Будапешт хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ тэн хагас руугаа орж ирлээ. Өчигдөр барилдсан Монголын гурван бөх уржигдар барилдсан гурвынхаа замыг яг давтаж, эхний өрсөлдөгчөө ялсан ч удаахдаа ялагдаад буцахаар боллоо.
Гэхдээ сүүлийн хоёр өдөр барилдсан бөхчүүдээс хүмүүс эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан Тэрбишийн Ариунзаяаг маш их дэмжиж, урмын үгс хэлж, шүүгчийн санаатай санаагүй алдаатай шүүлтийг шүүмжлэв.
Манай сайт Т.Ариунзаяаг товчхон танилцуулахдаа “барын зүрхтэй” гэж тодорхойлсон. Үүнийгээ ч татами дээр нотолж, юүко үнэлгээ алдчихаад эцэж цуцах, эргэлзэж тээнэгэлзэх гэдгийг мэдэхгүйгээр өрсөлдөгчөө элдэн хөөж, онооны төлөө улайран зүтгэсэн ч амжилтад хүрсэнгүй. Өрсөлдөгч нь ч туршлагатай бөхийн хувьд гэмтсэн мэт аяглаж, хамраас нь цус гарч, 18-тай охины элдэлтэд эрхгүй дийлдээд ирмэгцээ сэхээ сөхөө авах боломжуудаа аргалан ашигласаар дуусгалаа.
Хүмүүс энэ барилдааны талаар сошиалд юу юу гэж бичсэнийг энд заримаас нь харуулъя.
Мэдээж, бас урмын үг хайрлах бус харин хатуу байх ёстой, уянгалах хэрэггүй гэх үзлийг хэлэх хүн олдолгүй л яахав.
Гэхдээ урам хайрласан нь хавьгүй олон.
Т.Ариунзаяа бусадтайгаа адил эхний өрсөлдөгчөө ялаад дараагийнхад ялагдсан атал яагаад ингэж их урам өгч, сошиал орчин давалгаалав?
Үүнд хэд хэдэн учир шалтгаан байна. Нэгд, дөнгөж 18 нас хүрсэн. Анхны ДАШТ. Хоёрт, зүгээр зогсолгүй үргэлж дайрч, мэх хийх оролдлого хийсэн. Гуравт, монголчууд бөхийг угаасаа маш сайн мэддэг. Тиймээс өрсөлдөгчийг нь 2 биш 3 торгох ёстой байсныг мэдэж байгаа.
Үүн дээр дахиад нэг шалтгаан гаргаж ирье. Зарим монгол бөхчүүд өөрийнх нь барьц, байрлал олдохгүй, орж ирэхгүй бол хүлээгээд л зогсчихдог. Үүнийг жүдод дуртай, байнга үздэг хүмүүс анзааран харж, “Барилдаад өгөөч, мэх хийгээд, ядаж дайрч байгаад ялагдаач” гэдэг. Яахав нарийн зовлон байдаг л байх. Гэхдээ зовлон тоочоод байвал зовоогүй хүн гэж хаана ч байхгүй шүү дээ. Тиймээс Т.Ариунзаяагийн тэмцэж дайрсан, улайрч зүтгэсэн нь олон түмний хайрыг хамгийн их татсан хэрэг. Нөгөө талдаа идэвхгүй барилдаантай бөхчүүдийг ДАШТ-ий татами дээр харахыг хүсэхгүй байна гэсэн үг.
Үүнтэй холбоотой өөрийн нэг санаагаа нэмэрлэе. Олимпын цикл 3-4 жил байдаг. Нэг тамирчинд олимпын нэг л цикл өгч, тэр хугацаандаа Дэлхий, Олимпоос медаль авахгүй бол дараа дараачийн тамирчинд боломжийг нь нээж өгдөг байя. ДАШТ-д гэхэд нэг улсаас нэг жинд давхар хоёр бөх оролцуулж болж байна. Тиймээс энэ бол маш том боломж. Нэг цикл буюу 3-4 жилд ДАШТ-ээс медаль хүртээгүй бол өөр бөхөд удаах циклийн боломж олгодог байж болно. Бичигдээгүй хууль маягтай.
Хэрвээ циклдээ үнэхээр амжилттай сайн байвал мэдээж ДАШТ, Олимпод оролцох хугацааг нь сунгадаг байж болно. Ингэвэл тамирчин ч гэсэн “Надад 3 их л бодож 4 боломж байгаа шүү” гээд өөрийгөө илүү дайчилна. Ард хүлээж зогсоо тамирчид ч өөртөө ногдох хугацааг мэдэж, түүндээ бэлдэнэ.
Монголын нэрийг гаргаж буй тамирчин ч гэлээ нөгөө талдаа хувийн амьдралаа босгох, сайхан амьдрах эх үндсээ тавих гэсэн бидэнтэй адил нэгэн. Тиймээс амжилт, хувийн амьдралыг нь бодсон ч бусдад боломж олгож байх хэрэгтэй. Жишээлбэл, хүрэл медаль хүртсэн К.Ёолк 24 настайдаа анхны ДАШТ-дээ ирээд медаль шууд хүртлээ. Ноднин Л.Анхзаяа мөн тэгсэн.
1990-2000-аад оны үед их спортоор хичээллэх, ДАШТ-д оролцох тамирчин олддоггүй байлаа. Цөөхөн хэдэн тамирчин бууриа сахиад үлдчихсэн. Тэр үед юун олон улсын тэмцээнд оролцох ДАШТ-дээ очиж оролцох мөнгө олдвол их юм. Бэлтгэлээ ч өөдтэй хийж чадалгүй мөнгө олох гэж компанийн захирлын үүд сахиж сахичихаад юу ч үгүй буцсан тамирчид зөндөө бий. Цаг хугацаа нийгэмтэйгээ хамт улиран өөрчлөгдөж, том тэмцээнээс медаль хүртвэл байнгын мөнгөн урамшуулал авч, амьдралаа өөд татах боломж байгааг тамирчид ойлгож, эргээд их спорт руу орцгоож эхэлсэн. ДАШТ-д оролцохын тулд хоорондоо өрсөлддөг болсон. Одоо ч тийм л байна.
Сэтгэгдэл ( 24 )
Ёстой хөөрхөн, мундаг охин. Барилдааны бичлэгүүдийг нь дахин дахин үздэг. Үнэхээр тив дэлхийн, олимпийн аварга болох нь гарцаагүй. Найдвартай.
18 хан настай хүүхэд анх удаа дэлхийн аваргад орж байхад дэмжинэ шүүдээ. Та нар өөрийн 18 хүүхдээ барилдаж бна гээд боддоо
Яг үнэн шүү . Ялж ялагддаг нь тамирчны жам боловч тэмцэж ялахын тулд тууштай зүтгэж хичээх нь бас их чухал . Ариунзаяа олимп дэлхийн аварга болох нь цаг хугацааны асуудал гэсэн нь бараг үнэн байхаа . Бэлтгэлээ урд урдаасаа илүү хийж багш нар нь бэлтгэл жилт ийг нь яг тааруулаад өгөх байлгүйдээ !
Манай бөхчүүд сайн барилдлаа . . Анхзаяа, Ану-дарь 2 -т үнэхээр ирээдүй байна . Энхрийлэнгийн хувьд харамсалтай байна . Уг нь аварга болох боломж байсан . Наранцэцэг ч сайн байсан . Бүгдэд нь амжилт .
Манай бөхчүүд сайн барилдлаа . . Анхзаяа, Ану-дарь 2 -т үнэхээр ирээдүй байна . Энхрийлэнгийн хувьд харамсалтай байна . Уг нь аварга болох боломж байсан . Наранцэцэг ч сайн байсан . Бүгдэд нь амжилт .
90 оны тэр тарчиг үед Женко спортоо хаяад ганзаганд явсан ч мөнгөтэй болоод Жудо гоо хаялгүй авч яваа
Манай дасгалжуулалтын л дутагдал байна. Ш/У ны үндэслэлтэй дутуу зүйлгүй л бэлдмээр юм. Манайхан Японд сумод очоод тэнд нь суралцаад бэлтгэл хийгээд бараг бүгд л аврага болчих гээд байна шүү дээ. Тэгэхээр бэлтгэл дасгалжуулалтад л алдаа байна. Ер нь алдаа дутагдал , буруугаа өөрсдөөсөө хайх хэрэгтэй .
Басхүү сайн бөх, гэхдээ мэх муу. Унагахгүй, унахгүй, баглаж бариад хөдөлгөхгүй, яг яаах гээдайдаг юмбэ.
Басхүү сайн бөх, гэхдээ мэх муу. Унагахгүй, унахгүй, баглаж бариад хөдөлгөхгүй, яг яаах гээдайдаг юмбэ.
Бид өө эрсэндээ биш, зуураад зогсож байгаад л уурладаг. Байнга л ингэнэ, олон удаа штээ. Үзэхээс дургүй хүрнэ.
Хүүхдийг амжилтын үзүүрээс дөнгөж атгахад амаа олохгүй магтах юмаа Монголчууд өөдтэй явах нэгэндээ амаа олохгүй магтдаг унахад нь дээрээс нь дэвсэлдэг л хүмүүс юмуу даа
Ариунзаяа Анударь хоёрт маш их ирээдүй байгаа. Энэ ирээдүйг хэрхэн хөгжүүлэх зааж сургах хүмүүс нь хаана байдаг юм болдоо.
Басхүүгийн гарын бэртэл нөлөөллөө.Гар нь гэмтэлтэйг мэдсээр байж тэмцээнд оролцуулдаг буруу буруу.
Намайг хурдхан цэвэр саваасай гэсэн царайтай юмнууд гарч ирэхтйн
Энэ Басхүү, Ариунболд мэтээс салах хэрэгтэй, тэр залуусыг янз бүрээр дарамталж, янз бүрийн ил далд дэмжлэгээр УАШТ-д түрүүлсэн нь ямар ч хамаагүй, ДАШТ-д бол найдвартай юм дуулгах хүнээ явуулж баймаар, найдвартай хүн байхгүй бол залуусаасаа явуулж юм үзүүлэх хэрэгтэй, жуулчдаас бол татгалзмаар
тэр Ариунболд, Басхүү хоёулаа УАШТ-даа тасархай түрүүлээд байгаа юмыг яахав дээ
Монголын тамирчидад нэг сонин тогтолцоо байна,Залхуугаасаа болдог байхаа нэг медал авсан бол дараагийн тэмцээнд шат ахин гэж байдаггүй дандаа хүрэл авсан бол ялагдана,мөнгө авсан бол хүрэл авна гэх мэт ерөөсөө ахихгүй юм,Гэтэл бусад улсыйн тамирчид амжилтаа үргэлж ахиулсаар байгаад л дархан аврагууд болох юм,Саяын тэмцээн дээр Монголын бөхчүүд нэг л тийм золбоо байхгүй юм мэх хийсэн ч дутуу хийнэ,Эсдэл бие бариад ч байгаа юм шиг эсвэл айгаад байгаа юм шиг ер нь өөртөө их итгэлгүй байх юм даа,Хий л сарвалзаад байх юм \n
ёстой дайчин охин байхгүй юу. Зөвхөн урагшаа довтолж юу байгаагаа дайчилж чаддаг. Хэн ч байсан айж бэрэгдэггүй чанартай. Энэ бүхэн Ариунзаяа Анударь нарт байгаа болохоор хир халдаахгүй байгаа юм...
Aimaar aimaar ohin ug alga. Ter harts bol zugeer l araatan bn le. Baharhah bagadaad bn. Magtah geheer mongol helnii minii baylgiin san dutaad bn. Ug alga
Анударь,Ариунзаяа хоёрт маш их ирээдүй бна даа.Энэ хоёр охин цаашид яаах нь багш дасгалжуулагч нараас их шалтгаална даа.
Тийм шүү\nБасхүү сайн тамирчин сайхан амжилт гаргасан.Гэвч одоо бэлтгэл хийхгүй байна уу ямар ч байсан маш муу барилдлаа.Одоо дараагын дүү нартаа зай тавьж өгөх хэрэгтэй
Тийм шүү\nБасхүү сайн тамирчин сайхан амжилт гаргасан.Гэвч одоо бэлтгэл хийхгүй байна уу ямар ч байсан маш муу барилдлаа.Одоо дараагын дүү нартаа зай тавьж өгөх хэрэгтэй
За доороос гарч ирж байгаа 18 -тангууд үнэхээр ялагдсан ч маш их тэмцэлтэй идэвхтэй барилдаж ялагдаж бна .Энэ чинь ирээдэй бна гэсэн үг.
Ерөнхий санаа нь бол зөв, шахаад шахаад юм гарахаа больсон тэр Ариунболд, Басхүү мэтийн бусдын боломжийг хааж тэмцээн бүрд явдаг ч үр дүн гаргадаггүй дархлагдсан жуулчидаасаа салаа л гэсэн үг, мэдээж туршлага чухал ч ганц туршлагаар хол явахгүй л дээ, бие нь ч дийлэхээ болиод, барилдаан ч дайчин чанар нь байхгүй болоод амнаас цаашгүй болчихдог талтай