Гол гудамж, замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 06 сарын 16

Улаанбаатар хотын гол гудамж, замуудын эвдэрч, элэгдсэн, чанарын шаардлага хангахгүй болсон явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна.

Тодруулбал, энэ онд Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг гол гудамж, замын 15 байршилд 29 км буюу 186.8 мянган ам.метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулж буй. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд явган хүний замын ажил гүйцэтгэж байгаа “Сант-Өндөр” ХХК-ийн ажлын нөхцөл байдалтай танилцаж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Энэ үеэр “Сант-Өндөр” ХХК-ийн инженер Т.Батдэлгэр “Зүүн 4 замаас Баруун 4 зам хүртэл нийт 13 мянга орчим ам.метр талбайд тавдугаар сарын сүүлээс эхлэн явган хүний замын ажил гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар 1000 гаруй ам.метр талбайд байгалийн чулуун зам тавьсан. Цахилгаан, гадна холбооны ажилтайгаа нийлээд өдөрт 16-21 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна” гэв.

Энэ онд шинэчилж буй байгалийн чулуун хавтан бол өмнөх замын хавтангаас эрс ялгаатай. Үйлдвэрт хийсэн өмнөх хавтангууд нь насжилт буюу нягт багатай. Хүний болон автомашины хөдөлгөөн, бороо, цасанд амархан бутарч элэгддэг. Ойрхон засвар, шинэчлэл хийх шаардлагатай болдог. Түүнчлэн явган хүний замыг халтирдаг гантиг чулуугаар хийснээр явган зорчигчид гэмтэж бэртэх нөхцөл болдог. Дэлхийн олон орны туршлагаас харахад явган хүний замаа байгалийн чулуу буюу боржин чулуугаар хийсэн байдаг. Учир нь байгалийн чулуу нь өөрөө өндөр нягттай, эвдэрч бутардаггүй, хамгийн багадаа 30 жил, цаашлаад 100 хүртэлх жилийн насжилттай. Бороо, цас, усанд тэсвэртэй буюу өөрөө хатдаг. Хотын гол, гудамж замуудыг ийнхүү байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр тогтмол сөхөгддөг явган замын асуудал шийдэгдэх бүрэн боломжтой гэдгийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай онцолж тайлбарлав.

Байгалийн чулуу нь барзгар гадаргуутай учраас халтирч гулсдаггүй нь маш том онцлог юм. Хотын нэгдүгээр орлогч Т.Даваадалай шинэ явган замын ажилтай танилцаж, явган замын норм стандарт, ажлын зургийг илүү нарийвчилж, явган замын холбоос хэсгүүд болон суурийн үеийг чанаржуулах хэрэгтэй төдийгүй тэдгээрийг зураг төсөлд нарийвчлан тусгах заавар чиглэл өглөө. Ер нь хотын гол, гудамж замуудын явган хүний зам хэсэгчилж ихээр эвдэрсэн байдаг. Тийм хэмжээний эвдрэлийг хэсэгчилж засах боломжгүй. Бүрэн хуулж авч шинэчлэх шаардлагатайг инженерүүд тайлбарлав.

Байгалийн чулуун хавтангаар явган хүний замын ажил гүйцэтгэж байгаа “Сант-Өндөр” ХХК-ийн зүгээс явган замын ажил гүйцэтгэхэд хийцлэлийн хувьд хүндрэлтэй зүйл байхгүй. Зургийн ажилд нарийвчилсан тайлбар, заавар оруулах зүйлс бий. Оройн 22:00 цагаас хойш хотын төв рүү том машин оруулахыг зөвшөөрдөг учраас шөнийн цагаар ажилчдаа ажиллуулж, шөнийн цагаар л хогоо ачуулж байгааг олон нийт ойлгож хүлээж аваасай гэсэн юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.116.86) 2025 оны 06 сарын 17

Зам, бордюр сольж байгаа нь талархууштай хот өнгө нэмээд сайхан болж байгаа шүү, хийж байгаа улсуудад урам хайрлаж, бордюр дайрч эвддэг жолооч нарт хариуцлага тооцмоор юм. Гэхдээ бордюроо сайн бэхлэх хэрэгтэй шүү. Хотын өнгө төрх хотын оршин суугчидААС ШАЛТГААНА, нус цэрээ хаа хамаагүй хаядагаа БОЛИООРОЙ ЗАЛУУЧУУД АА\n

0  |  0
S(103.229.122.157) 2025 оны 06 сарын 16

SEXSEER XUCHINDUULI80955877SADARLI

0  |  0
S(103.229.122.157) 2025 оны 06 сарын 16

SEXSEER XUCHINDUULI80955877SADARLI

0  |  0
S(103.229.122.157) 2025 оны 06 сарын 16

SEXSEER XUCHINDUULI80955877SADARLI

0  |  0
S(103.229.122.157) 2025 оны 06 сарын 16

SEXSEER BOOB XXNO ANUSDAAD VANXANDI80955877

0  |  0
Сэрүүн жалга(122.201.23.219) 2025 оны 06 сарын 16

Хйиж байгаа ажил чинь таалагдаж байгаа шүү. Үнэхээр сайхан зам харгуйтай болж байна. Явган хүний зам гэж там л байсан шд. Зарим нэг хүмүүс болж байгаа юмг солилоо гэж байх шиг байна лээ. Үгүй шд. Огт шаардлага хангахгүй, амархан эвдэрч, элэгддэг байнга солих шаардлагатай. Бродюууд нь нурж унадаг байсан. Хөгийн замыг болж байна гэж өөрсдийгөө доош нь хийхээ болих хэрэгтэй.

0  |  0
Close menu