АНУ-ын чөлөөт бөхийн шигшээ багт багтан ирэх есдүгээр сард болох Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнд оролцох эрэгтэй 10 бөхийн 9-ийг нь тодрууллаа.
Америкчууд бол үзэмжээр бус харин үр дүнгээр ДАШТ-д оролцох тамирчныг шалгаруулдаг уламжлалтай. Энэ шалгаруулалтаа Final X гэж нэрлэнэ. Энэ 10 тамирчны нэрэнд багтахын төлөөх өрсөлдөөн их ширүүн өрнөдөг.
Энэ удаад 70 кг-ын жингийн өрсөлдөөн илүү анхаарал татлаа. 2022 оны Дэлхийн аваргын мөнгөн медальт 26 настай Янни Диакомихалистай 21 настай Питер Дюк барилдсан юм. Хэн хоёр ялсан нь ДАШТ-ий эрхээ авах ёстой.
Эхний барилдаанд Янни илт илүүрхэж 10:0-ээр ялжээ. Харин хоёр дахь барилдаанд Дюк 17:10-аар ялалт байгуулснаар хайнаа хагалахаар боллоо. Ингээд гурав дахь барилдаанд Дюк өрсөлдөгчийнхөө алдааг ашиглан цэвэр дарснаар Хорватын Загреб хотноо намар болох ДАШТ-ийг зорих эрхээ өвөртлөлөө.
“Эхний барилдаанд би муу ноцолдсон. Гэхдээ барилдаанаас мэдэрсэн зүйлээ алдалгүй атгаж аваад ялна гэдэгтээ өчүүхэн ч эргэлзээгүй” гэжээ. Барилдааны өмнө Диакомихалис өөрийг нь тахир дутуу болгоод өгнө гэж хэлсэн талаар юу бодож буйг нь асуухад “Доромжлол гэж ойлгосон. Тэр үгсийг зүгээр орхихгүй гэж бодсон. Гэхдээ би бэлтгэлээ маш сайн хийдэг болохоор тахир дутуу болчихгүй л дээ” хэмээн өгүүлжээ.
61 кг-ын жинд Виталий Аружау – Жексен Форрест хоёрын хэн ялсан нь Загребыг зорино. Аружау гэмтэлтэй байгаа учраас тэдний халз барилдааныг хойшлуулсан байна.
Жингүүдийн дүнг харуулъя.
Эрэгтэйчүүд:
57 кг: Спенсер Ли – Люк Лилледаль 2-0 /7:2, 6:0/
65 кг. Риль Вүдс – Жозеф Маккенна 2-0 /7:3, 5:4/
70 кг: Питер Дюк – Янни Диакомихалис 2-1 /0:10, 17:10, цэвэр ялалт/
74 кг: Дэвид Карр – Митчелл Мэсэнбринк 2-0 /4:3, 4:4/
79 кг: Леви Хэйнс – Эван Уик 2-0 /10:0, 6:1/
86 кг: Захид Валенсиа – Кайл Дэйк 2-0 /5:3, 4:1/
92 кг: Трэнт Хидли – Жошуа Барр 2-0 /6:1, 3:2/
97 кг: Кайл Снайдер – Хайден Зиллмэр 2-0 /8:0, 8:2/
125 кг: Уайатт Хендриксон – Трент Хиллгер 2-0 /10:0, 20:14/
Эмэгтэй:
50 кг: Одри Хименес – Эрин Голстон 2-0 /10:2, 12:2/
53 кг: Фелисити Тэйлор – Брианна Гонсалес 2-0 /2:1, 6:4/
55 кг. Кристель Родригес – Эверест Лейдекер 2-0 /12:8, 8:5/
57 кг: Хелен Марулис - Аманда Мартинес 2-0 /Цэвэр ялалт, цэвэр ялалт/
59 кг: Жакарра Винчэстэр – Эбигэйл Нетте 2-1 /4:6, 9:7, 11:0/
62 кг: Аддауго Нвачүквү – Кайла Миракл 2-1 /14:8, 3:4, 8:4/
65 кг: Мэйси Килти – Айнэ Дрүри 2-0 /10:0, 10:0/
68 кг: Кеннеди Блэйдс – Брүклин Хэйс 2-0 /10:4, 5:2/
72 кг: Александра Глауд – Амит Элор /Амит Элор хувийн шалтгаанаар барилдаагүй/
76 кг: Кайли Уэлкэр – Даймонд Гилфорд 2-0 /2:1, 9:1/
Олимпын аварга, Дэлхийн хошой аварга Амит Элор Final X-д барилдахгүй гэдгээ мэдэгдсэн. Цус багадалттай юм билээ. Дээр нь бас гэмтэлтэй байгаа учраас эмчилгээ хийлгэж, сэргэх чухал байна гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )