Жүдо бөхийн ДАШТ-д манай баг тамирчдаас медальд хамгийн ойрхон бөх нь эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдах Дэлхийн хошой хүрэл медаль Лхагватогоогийн Энхрийлэнг гэж бөхийн хүрээнийхэн үнэлж, хүлээж байлаа.
Олны хүлээлтийг ч Л.Энхрийлэн биелүүлж, эхний хоёр өрсөлдөгчөө ялсан. Шөвгийн 16-гийн барилдаанд Францын Мелкиа Ошекорн манай бөхийн өчих мэхэнд орж, гараараа биеийг нь товшиж ялагдсанаа хүлээсэн юм.
Тэгэхээр нь Л.Энхрийлэн ялчихлаа гээд бостол ялагдсанаа хүлээн зөвшөөрөөгүй гээд, үргэлжлэн барилдахаар болсон. Ингээд барилдаан үргэлжилж, манай бөх ялдгаараа ялж дуусгалаа. Францын бөхийн бяцхан заль ийнхүү тухайн агшиндаа хэрэг болсон ч ялагдсан.
Шөвгийн наймын барилдаан мөн өчих мэхээр шийдэгдлээ. Л.Энхрийлэн юүко үнэлгээ авч, ялж явсан ч цаг дуусахаас 30 секундын өмнө Катарина Пинардад гараа алдаж, өчүүлээд харамсалтайгаар ялагдлаа.
Ялагдсан ч гэлээ дагах барилдаанд орох боломж байсан. Гэвч өчүүлэхдээ гар гэмтсэн учир дагах барилдаанд гарч чадалгүй маш харамсалтайгаар Унгарын ДАШТ-ийг орхиж байна.
Сэтгэгдэл ( 7 )
Зальдуулсан гэх нь зөв үү, жүдо чинь олимпын төрлийн спорт биш үү, арай ч тийм ядарчихсан шүүлт, дүрэм журамтай, хэн дуртай нь зальдаад байхаар спорт уг нь биш л баймаар
Алдааг өөрсдөөсөө хай,өрсөлдөгч биш шүүгч шийдвэр гаргадаг .Тактикийн барилдааныг хийж 36сэкунд тэсэж чадсангүй
Glg ymaa shvvgch boliilaagvi bl uchuud bj l bhku dee hairan ym bee
aldaaga uruusu asuuj uz chadahgui amjilt garahgui zuileer buu orold uriinhu chadadgaa hiij uz dahij buu uzegd daraagiin ulsd zaigaa tavj ug
Өөг бусдаас хайгаад байвал өөрсдөө яаж өөдлөхөв дээ
SADAR SEXSDI VANXANDI80955877
Одоо болио ядаргаатай юм