“Эрдэнэс таван толгой” ТӨХК-ийн туслан гүйцэтгэгч БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Нормаунт” ХХК өнөөдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар сул зогсолтод оржээ.
Учир нь тус компани бусад уурхайн ажилчдын адил жишиг цалинг олгох зорилгоор энэ оны хоёрдугаар сарын 1-нд инженер, техникийн ажилчдаас бусад ажилчдын цалинг тодорхой хэмжээгээр нэмжээ.
Гэвч цалин нэмснийхээ хариуд ээлжийн амралтын цагийн мөнгийг хасаж, урамшуулал буюу бонус /КPI/ цалинг мөн хассан байна. Тиймээс тус компанид ажиллаж байгаа ажилчид дээрх шийдвэрийг эсэргүүцэж, урамшуулал болон ээлжийн амралтын цалингаа бүтэн бодуулж авах шаардлагыг “Нормаунт” ХХК-ийн удирдлагуудад хүргүүлжээ.
Харин “Нормаунт” компанийн зүгээс уурхайд ажиллаж байгаа ажилчдын шаардлагыг эсэргүүцэж хоол хүнс, орон байраар хангахаас татгалзсан байна.
Өчигдрийн /2025.06.15/ байдлаар “Нормаунт” ХХК-ийн ажилчид ажил хаялт зарлаж, ээлжинд гарч байгаа А,В ээлжний ажилчид спорт зал, шагайн харвааны өрөөнд байрлаж байсан боловч өнөөдрөөс эхлэн уурхайн үйл ажиллагааг бүрэн зогсоож, ажичлдыг шаардлагыг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргажээ.
Сэтгэгдэл ( 4 )
Зайлуул \n
КОМПАНИЙ УДИРДЛАГАТАЙ ЦУСАН ТООЦОО ХИЙЦГЭЭ.
odoo bolhgui bol tonon deeremd lalaruudiig
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch