ОБЕГ I Нийт 84 иргэний амь насыг хамгаалжээ

2025 оны 06 сарын 16

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл, ослын 103 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 84 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлж, утаажилтын бүсээс 218 иргэнийг аюулгүй газарт гаргалаа.

Нийт дуудлагын 79 нь объектын гал түймэр, 3 нь ой хээрийн гал түймэр, 1 газар хөдлөлт, 1 нь мөндөр, 2 нь үер, 17 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu