ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 16

Өнөөдөр 2025.06.16. Энэ оны 167 дахь өдөр бөгөөд он дуусахад 198 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 52 минутад мандаж, 20 цаг 53 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 23 хэм дулаан, шөнөдөө 11 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын африк хүүхдүүдийн өдөр, Олон улсын гэр бүлийн мөнгөн шилжүүлгийг өдөр, Олон улсын гэрийн үйлчлэгчийн өдөр тохиож байна.

Аргентинд өнөөдөр Инженерүүдийн өдөр, Өмнөд Африкт Залуусын өдөр, Сейшелийн арлдуудад Аав нарын баярыг тэмдэглэж байна.

Өнөөдөр Энэтхэгийн жүжигчин Митхун Чакраборти, Панамын боксчин, дэлхийн аварга Роберто Дуран, Оросын хөгжмийн зохиолч, Европын кино академийн шагналт Юрий Ханон, испани гаралтай Германы жүжигчин Даниэл Брюль, Их Британийн дуучин Жон Ньюмен зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1894 оны энэ өдөр Пьер де Кубертений санаачилгаар Олимпын их наадмыг сэргээхээр болов.

1903 оны энэ өдөр “Форд мотор” компани үүсгэн байгуулагджээ.

Мөн АНУ-д “Пепси-кола” гэх худалдааны маркийг бүртгэжээ.

1913 оны энэ өдөр Өмнөд Африкийн парламент өнгөт арьстнууд газар өмчлөхийг хориглосон байна.

1943 оны энэ өдөр 54 настай Чарли Чаплин 18 настай Уна О’Нилтэй гэрлэжээ. Тэд 30 гаруй жил хамт амьдарч, найман хүүхдийг өсгөж хүмүүжүүлсэн юм.

1963 оны энэ өдөр дэлхийн анхны эмэгтэй сансрын нисэгчтэй “Восток-6” сансрын хөлөг хөөрчээ. Дэлхийн анхны эмэгтэй сансрын нисэгч нь Валентина Терешкова билээ.

1972 оны энэ өдөр Нью-Йорк хотод Жазз хөгжмийн музей нээгджээ.

1974 оны энэ өдөр Сомалид оюутнууд нүүдэлчдэд уншиж, бичиж сургахаар болж, үүний тулд их сургуулийг жилийн хугацаанд хааж байгааг зарлав.

  1.  энэ өдөр ӨАБНУ-д залуусын бослого эхэлсэн байна.

2010 онд Бутан тамхийг бүрэн хориглосон анхны улс болов.

2016 оны энэ өдөр Шанхайн Диснейлэнд үүдээ нээжээ.

Билгийн тооллын 20. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал өлсөж ундаасна

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu