Энэ сарын 18-нд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө

2025 оны 06 сарын 16

 

 

НЗДТГ, Монголын Хуульчдын холбоотой хамтран "Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх" зорилгоор сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг зургадугаар сарын 18-нд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүд болох "/Драгон, Мишээл, Дүнжингарав, Баянхошуу, Сэлбэ, Хорооллын эцсийн E-март, Яармаг-Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилга Б блок/ салбаруудад болно.

Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх юм. Иргэн та зургадугаар сарын 18-ны 09:00-16:00 цагийн хооронд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд очиж болон дээрх дугаарын утсаар холбогдож өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu