
Нидерландын “G-Star RAW” брэнд “MidJourney” хиймэл оюуны ухааны бүтээсэн шинэ коллекцоо танилцуулжээ. Энэ нь хиймэл оюун ухаан хувцасны загвар гаргасан анхны тохиолдол гэж “G-Star RAW” компани онцолсон байна.
“MidJourney” хиймэл оюуны ухаан загвар зохион бүтээгчдийн хүсэлт дээр үндэслэн нөмрөгийн 12 загварыг гаргасан байна. Эдгээрээс зөвхөн нэг загварыг нь Антверпен хот дахь тус брэндийн дэлгүүрт борлуулахаар болжээ. Хиймэл оюун ухаан хувцасны деталь бүрийг сайтар бодож боловсруулсан гэж зохион бүтээгчид онцолсон байна.
“G-Star RAW” компани энэхүү төслөөрөө хиймэл оюун ухаан бодит амьдралд ямар их ашигтай байж болохыг харуулахыг зорьжээ. Түүнчлэн, хувцас загварыг хүний оролцоогүй бүтээх боломжгүй гэдгийг мөн харуулахыг зорьсон байна. Учир нь хүн загварын чиглэлийг тодорхойлон, шийдвэр гаргадаг бол хиймэл оюун ухаан зөвхөн санааг нь хэрэгжүүлдэг байна.
Сэтгэгдэл ( 0 )