АНУ-ын засгийн газрын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх шинэ агентлаг хиймэл оюун ухаан төсвийн зардлыг оновчтой болгоход ямар ач холбогдолтой болохыг харуулж, OpenAI тусгай ChatGPT Gov чатбот гаргаснаа зарласан билээ. Энэ тренд хэдийн эргэж буцалтгүй болсон мэт. Гэсэн хэдий ч технологиуд төрийн удирдлагыг орлож чадахгүй. Учир нь төрийн удирдлага нь машины ойлгох чадваргүй үнэт зүйлс, нөхцөл байдал дээр суурилдаг.
Хиймэл оюун ухаанд сохроор итгэсний үр дагавар нь буруу шийдвэр, төрд итгэх итгэлийг алдагдуулах, иргэдийн эрх ашгийг үл тоомсорлох зэргээр илэрнэ гэж шинжээчид онцолж байна.
Улс төрийн удирдлагын онцлог нь нийгмийн зөрчлийг шударга ёс, эрх тэгш байдал, эх оронч үзэл, ардчилал зэрэг үнэт зүйлс дээр тулгуурлан шийдвэрлэх явдал билээ. Хүндхэн үед менежер ашиг болон байгаль орчны хамгаалал, хөрөнгө оруулалт болон нийгмийн халамж, аюулгүй байдал болон эрх чөлөөнөөс аль нэгийг л сонгох шаардлагатай болдог. АНУ, БНХАУ эсвэл ОХУ-ын удирдагчдын хэлсэн түүхэн мэдэгдлүүдэд тухайн ард түмнийг нэгтгэсэн чухал үнэт зүйлсийг онцлон дурдсан байдаг.
Үнэт зүйлсийн сонголт нь тодорхой тохиолдол бүрд өөр өөр шийдвэр гаргах үндэслэл болдог. Жишээ нь хууль сахиулагчдын хувьд “хүнд өсвөр насныхан” гэж гэмт хэрэгтэн болох магадлалтай асуудалтай хүүхдүүд тул тэднийг хянах ёстой бол нийгмийн албад өсвөр настныг сургах, харьцдаг хүмүүсийнх нь хүрээллийг өөрчлөх зэргээр нийгэмшүүлэхийг зорьдог байна.
Бүс нутгийн хөгжил өөр нэг жишээ. Хотын ойролцоо байрлах аж үйлдвэрийн бүсийг шинэчлэхдээ шинэ орон сууцны барилгууд барих эсвэл цэцэрлэгт хүрээлэн зэрэг амралтын бүс болгож, өөрчлөх боломжтой. Эхний тохиолдолд хотын төсөвт мөнгө орж ирэх бол хоёрдох тохиолдол оршин суугчдын амьдрах тав тухтай нөхцөл бүрдэнэ. Өөрөөр хэлбэл сонгогч нь загварчилсан хэмжээс бүс харин улс төрийн үйл явцад оролцогч бөгөөд түүнд өөрийн гэсэн үнэт зүйлс, зорилго бий. Эдгээр нь төрийн аппаратын төлөөлөгчдийн удирдлага болгодог үнэт зүйлс, зорилгоос өөр байна.
Итгэлийн хязгаар
Технологи дээр суурилсан шийдвэр гаргах явц нь хүмүүсийн үнэт зүйлс, итгэл үнэмшилд ач холбогдол өгөх нь бага.
Хүний туршлагын бүх хэлбэр зүгээр нэг үйл хөдлөлийн мэдээлэл, задлан шинжлэх, таамаглах, удирдах бүтээгдэхүүн болж хувирдаг.
Төрийн удирдлагад хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх сонголт нь өөрөө улс төрийн шийдвэр юм. Эрх мэдлийн ямар ч хэлбэр, тэр дундаа хүнд суртал, үргэлж улстөржсөн байдгийг аль 100 жилийн өмнө нийгмийн ухааны шилдэг төлөөлөгч Макс Вебер сануулж байжээ. Гэсэн хэдий ч хиймэл оюун ухаан төрийн удирдлагад сонгогчдын зөвшөөрөлгүй нэвтэрсээр байх нь тодорхой.
АНУ-д засгийн газар нь нийгмийн сүлжээн дэх боломжит аюулыг илрүүлэхэд хиймэл оюун ухааныг ашигласан нь шүүмжлэлд өртөж байсан билээ. Энэхүү кампанит ажил хувийн амьдралд, тэр дундаа цагаачдын хувийн амьдралын халдашгүй байдлыг зөрчинө гэсэн болгоомжлолыг төрүүлж байсан билээ.
2012 онд Польш улсад ажилгүйчүүдийг ямар ажилд тохирох зэрэг ангилах алгоритмыг нэвтрүүлж байжээ. Ингэхэд ихэнх ажилгүйчүүд эл үйл явцыг шударга бус, ил тод бус гэж захиргааны шүүхэд гомдол мэдүүлсэн байна. Эцэст нь эл механизм нь үндсэн хуультай харшилж байна гэж үзсэн.
АНУ болон Испанид хиймэл оюун ухааны тусламжтай тухайн хэрэгтнийг гэмт хэрэг дахин үйлдэх магадлалыг үнэлж, хугацаанаас нь өмнө суллах эсэх шүүхийн шийдвэр гаргах явцад нэвтрүүлсэн. Судалгаанаас үзвэл, хиймэл оюун ухаан технологи ашиглахаас ч өмнө гардаг байсан ялгаварлан гадуурхах үзлийг улам дэвэргэсэн байна.
Хиймэл оюун ухааныг өргөнөөр нэвтрүүлэх нь төрийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлээгүйгээр үл барам нийгмийн хиймэл оюун ухаанд итгэх итгэлийг бууруулж, улмаар хиймэл оюун ухааныг нэвтрүүлэхэд чиглэсэн төрийн аливаа арга хэмжээнд итгэх итгэлийг сулруулсан байна. Тиймээс төрийн үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэхэд тавигдах чухал нөхцөл бол итгэл гэж шинжээчид онцолсон байна. Эс бөгөөс иргэд идэвхгүй дургүйцэл төдийгүй идэвхтэй эсэргүүцлээр хариу барьж, хиймэл оюун ухаанаас аврагдахад нь туслах популист улс төрчдийг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж шинжээчид дүгнэсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
we dead ai is still going better but they will know i am strong so we dead because they isnt feel pain so the strong and smart like human so they stronger and they will destroy humans and earth just kidding haha