Иран, АНУ хоригдлууд солилцох тохиролцоонд хүрсэн үү!

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 13

Тегеран, Вашингтон хоёр хоригдлууд солилцох асуудлаар урьдчилсан тохиролцоонд хүрээд байна гэж Ираны Гадаад хэргийн сайд Хосейн Амир Абдоллахиян мэдэгджээ.

Хориг арга хэмжээг цуцлах тухай яриа хэлэлцээний хүрээнд талууд мэдээлэл солилцож байгаа ба хоригдлууд солилцох тал дээр урьдчилсан тохиролцоонд хүрээд байна гэж Абдоллахиян онцлоод АНУ-ын зүгээс асуудал гарахгүй бол ойрын өдрүүдэд хоригдлуудыг солилцоно хэмээн мэдэгдсэн байна.

2021 оны нэгдүгээр сарын сүүлээр АНУ-ын Ираны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Роберт Мэлли Ройтерс агентлаг ярилцлага өгөхдөө Ираны тал АНУ-ын дөрвөн иргэнийг суллахгүй бол Вашингтон Тегерантай цөмийн гэрээг сэргээх тухай хэлэлцээр байгуулахгүй хэмээн мэдэгдэж байсан билээ.

Ираны талын мэдээлснээр, хориг арга хэмжээнээс зайлсхийхийг завдсан хэрэгт буруутгагдаж буй Ираны 15 иргэн АНУ-д хоригдож байна.

Харин АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Нед Прайс Ираны энэхүү мэдэгдлийг үгүйсгэв. Тэрбээр хоригдлууд солилцох тохиролцоонд хүрсэн тухай Ираны мэдэгдэлд худал мэдээлэл бөгөөд хоригдлуудын гэр бүлд нэмэлт цохилт өгч байна хэмээн онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top