Монгол Улсад газар хөдлөлтөд тэсвэргүй 507 барилга байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 02 сарын 07

Өчигдөр /2023.02.06/ БНТУ-д хүчтэй газар хөдлөлт болж, амиа алдсан хүмүүсийн тоо 3380 гаруй хүрлээ. Монгол Улсад газар хөдлөлтийн түвшин ямар хэмжээнд байгаа болон барилга байгууламжийн чанар, гамшгийн үед ямар арга хэмжээ авах тухай мэдээллийг багцлан хүргэж байна.


Монгол орны нутаг дэвсгэрт 2021 оны байдлаар 3.5 магнитудаас дээш газар хөдлөлт 295 удаа бүртгэгдсэн нь аюулын түвшинд хүрсэн үзүүлэлт гэж тооцогддог аж.. 

Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлтийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад газар хөдлөлтийн нийт тоо 5.7 дахин өссөн байна.

Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 66% нь, Улаанбаатар хотын 98% нь 7,8,9 баллын газар хөдлөлтийн бүсэд хамаардаг гэдгийг салбарынхан хэлж байсан юм. 
 

Энэ тухай ШУА-ийн одон орон, геофизикийн хүрээлэнгийн газар хөдлөлтийн тасгийн дарга М.ӨлзийбатСудлаачдын үзэж буйгаар Туул гол дагуу газар хөдлөлийн идэвхтэй бүс гэж тооцоолдог байсан бол хот дундуур явсан шинэ хагалбарууд байгааг илрүүлжээ. Өөрөөр хэлбэл улаанбаатар хот газар хөдлөлтийн аюултай бүсэд оршиж байна гэсэн  үг. Сүүлийн зургаан жилийн газар хөдлөлтийн нийслэл дэх тоон мэдээллээс харвал  2018 онд 829, 2019 онд 1,010, 2020 онд 1,357, 2021 онд 1,123 бүртгэгдсэн бол 2022 он гарснаас хойш есдүгээр сарын байдлаар 813 удаа газар хөдөлсөн байна” гэлээ.

Харин газар хөдлөлтийн үед иргэн өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах талаар мэддэг байх нь маш чухал. Харамсалтай нь гэртээ болон ажил, сургууль дээрээ байхад газар хөдлөлтөд өртвөл хэрхэн ямар арга хэмжээ авах талаар иргэдийн ойлголт хангалтгүй байдаг байна. Үүнтэй холбогдуулан ОБЕГ-с жил бүрийн гуравдугаар сараас 9 сарын хооронд гамшгаас хамгаалах сэрэмжлүүлэг сургалт зохион байгуулдаг. Энэ оны хувьд хоёр аймагт гамшгаас хамгалаах иж бүрэн сургалт, 3 аймагт удирдах бүрэлдэхүүний сургалт орохоор төлөвлөжээ.  Мөн газар хөдлөлтийн үед хамгийн түрүүнд авах арга хэмжээний нэг нь өрхийн бэлэн байдал буюу хүн тус бүр үүргэвчтэй байх ёстой гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөж байна. 

Дээр дурдсанчлан, манай улсад газар хөдлөлтийн түвшин аюултай хэмжээнд хүрсэн бөгөөд барилга байгууламжийн газар хөдлөлтөд тэсвэртэй байдал маш чухал.

Нийслэлийн хот байгуулалтын нэгдсэн санд 18,625 барилга, байгууламж бүртгэгдсэн. Эдгээрээс Газар хөдлөлтийн бүс нутагт баригдсан нийтийн зориулалттай орон сууцны 1,320, төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 524 нийт 1844 барилга байгаа юм.

Газар хөдлөлтөд тэсвэртэй 203 хүчитгэл, бэхэлгээ хийх 188барилгын үндсэн хийц газар хөдлөлтөд тэсвэргүй 507 барилга байна. Энэ онд хэмжилт судалгаа хийж байгаа 31 барилга байгаа юм.

ТВ8 телевиз

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top