Х.Анударь охин фейсбүүк үзэгчдэдээ зориулж дахин бичлэг хийнэ 

Админ | Zindaa.mn
2022 оны 11 сарын 03

Хар бараан мэдээлэл дагуулсан цахим орчинд гэрэл гэгээ инээд хөөр бэлэглэж байгаа 7 настай бяцхан охин Х.Анударийг ТВ8 телевизийн "Толь" мэдээллийн хөтөлбөрөөр онцолжээ. 

Тэрбээр нагац эгчтэйгээ хамт автомашинд дуу тавин бүжиглэсэн ч олны хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа юм.

Энэ охиныг Х.Анударь гэдэг 7 настай. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын ерөнхий боловсролын сургуульд суралцдаг. Ирээдүйд бүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй тэрбээр дуу чангаар тавьж өөрийнхөө хүслээр яаж ч донж гаргаж бүжиглэж чадна гэнэ. Багийн л дуу хөгжимд дуртай төдийгүй үргэлж л бүх цоглог дуун дээр бүжиглэж явдаг байна. 
Түүний хүсэл мөрөөдлийг ар гэрийнхэн нь дэмжин дугуйлан секцэнд ч хамруулна гэдгээ илэрхийлж байсан юм. Түүний дараагийн үзэгчиддээ барих бүжиг бол “Ноён эмэгтэй” киноны дуун дээр та бүхнийг алмайруулахаар болоод байна. 

Х.Анударийн нагац эгч Б.Анхцэцэг, өнгөрсөн долоо хоногт үсний найранд хөдөө яваад буцаж ирэх замдаа ийнхүү бүжиглэсэн бичлэгийг нь олонд цацсан тухай ярилаа. Дуу бүжгэнд хайртай гэдгийг мэддэг ч тухайн өдөр шиг гэрийнхэн нь анзаарч мэдээгүй байжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top