ШУУД: Урианхай найдгайн тэмцээнд 600 гаруй хүн оролцож байна

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 26

УРИАНХАЙ, ТУВА ТҮМНИЙ "СОЁЛЫН ӨВИЙН ӨДРҮҮД"-ИЙГ БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ТОЛБО СУМ, ТОЛБО НУУРЫН ХӨВӨӨНӨӨС ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН "ТВ8" ТЕЛЕВИЗ ШУУД ДАМЖУУЛАН ХҮРГЭЖ БАЙНА.

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА, УИХ-ын гишүүн Ч.УНДРАМ нарын санаачилга, Соёлын яамны дэмжлэгтэйгээр энэ удаагийн Монголын язгуур соёл, зан заншил, өв уламжлал, хэл аялгууны арвин сан хөмрөгтэй Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүдийг зохион байгуулж байгаа юм. "Соёлын өвийн өдрүүд"-ийн хүрээнд олон төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулагдахын дотор Урианхайн тоглоом наадгайн тэмцээн багтаж байна. Тус тэмцээнд эх орны дөрвөн зүг найман зовхисоос хүрэлцэн ирсэн 600 гаруй хүн оролцож байгаа юм. Урианхай түмний наадгай Хорол, үүшүүр, 100 цааст хөзрийн багийн тэмцээн, унага даага нийлүүлэх "Нар сэмбэ", буган шатар, зургаадах, морь уралдуулах зэрэг найман төрлөөр явагдаж байна.  

Урианхайн наадгайн Ерөнхий зохион байгуулагч Э.Ууганцэцэг "Урианхай түмэн бол наадгайн олон төрлөөр тоглож ирсэн, уламжлалтай ард түмэн. Өнөөдрийн тэмцээн "Унага, даага нийлүүлэх", "Нар сэмбэ" зэрэг төрлөөр эхэлсэн бол үргэлжлүүлээд багаар тоглодог бусад тэмцээн зэрэг эхэлнэ. Урианхай түмний тоглодог "Унага, даага нийлүүлэх" тэмцээнийг зарим газар "бөгж нийлүүлэх" гэж ярих нь бий" гэлээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top