Н.Баярсайхан: Усны тухай хуулийн 17.2-ыг салбар яам, Усны сав газрын захиргаа “манаж” байх учиртай

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 27

“Өглөөний зочин”-ы өнөөдрийн дугаарт “Хил хязгааргүй алхам төв” НҮТББ-ын тэргүүн Н.Баярсайханыг урилаа. Түүнтэй ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо Усны тухай хуулийг зөрчдөг, энэ асуудал шүүхийн шийдвэрээр баталгаажсан талаар ярилцлаа.

-Хил хязгааргүй алхам төв” НҮТББ-ын хувьд олон жил нийтийн эрх ашгийн төлөө, тэр тусмаа уул уурхайнхны хөлд нэрвэгдэж буй орон нутгийн иргэдийн эрх ашгийн талаар тууштай дуугарч ирлээ. Ойрын үед хийж хэрэгжүүлж буй ажлаасаа танилцуулаач?

-Манай байгууллага уул уурхай, байгаль орчны чиглэлд 21 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бид 2017 оноос эхлээд нийтийн эрх ашгийн өмнөөс өмгөөлөл хийдэг байгууллага болсон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар ТББ нийтийн эрх ашгийн өмнөөс өмгөөлөл хийж болно гэсэн зохицуулалт гарсан. Үүний хүрээнд манай байгууллага байгаль орчин, уул уурхайн салбар дахь хуулийн зөрчлийг арилгуулахаар хэд, хэдэн шүүхийн нэхэмжлэлийг гаргасан байгаа. Түүний нэг нь Усны тухай хуулийн 17.2 дахь заалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам” гэдгийг батлахдаа хэрэглээгүй байдаг. Энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, үр дүнд хүрсэн.

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдыг шүүхэд хариуцагчаар дуудсан дээрх нэхэмжлэлийнхээ талаар тодруулахгүй юу?

-Ашиглалтын ч бай, хайгуулын ч бай тусгай зөвшөөрөл олгохдоо тухайн газрын Усны сав газрын саналыг нь үндэслэнэ.

Энд нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Зүгээр л саналыг нь авах төдий бус үндэслэх учиртай. Ийм зохицуулалтыг Усны тухай хуульд 2012 онд оруулж өгсөн байдаг. Гэсэн хэдий ч энэ хуулийн хэрэгжилтийг огт хэрэглэхгүй явсаар ирсэн. Өдийг хүртэл ашигт малтмалын салбарт хуулийг сорчилж хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын салбарт ашигтай хувилбарыг л мөрддөг байдал Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмалын газарт байсаар ирсэн. Тийм учраас энэ асуудлыг хөндөж, шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Монгол Улсын хувьд өргөдлөөр болон сонгон шалгаруулалт гэсэн хоёр янзаар лицензийг олгож байгаа. Хамгийн оргил үедээ буюу 2008 онд 5200 гаруй тусгай зөвшөөрлийг олгож байсан гэсэн дүн мэдээ бий. Үүний дөрвөн мянга гаруй нь ашиглалтынх, мянга гаруй нь хайгуулын лиценз байсан. Усны тухай хуулийг 2012 онд шинэчлэн баталсан байдаг. Тэр үед “Тухайн сав газрууд нь усны менежментийг хэрэгжүүлдэг учраас энэ сав газар нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход эцсийн шийдвэрийг гаргана” гэдэг ийм агуулгаар хуулийн заалтыг оруулсан. Гэсэн хэдий ч энэ хуулийн заалт хэрэгжихгүй явсаар ирсэн.

Тодруулбал, Уул уурхайн яамны 2018 оны А67 дугаар тогтоол “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, зөвшөөрлийн солбицол тогтоох, сонгон шалгаруулалтын журам”-ыг батлахдаа хэрэглээгүй. Мөн 2022 оны дөрөвдүгээр сард А 28 дугаар тушаалаар энэ журмаа шинэчилсэн. Энэ хоёр журамд аль, алинд нь Усны тухай хуулиа хэрэглээгүй байдаг. Уг нь Монгол Улсын хууль журам хүчин төгөлдөр бүх хуульд нийцсэн байх хуулийн шаардлага байдаг. Иймээс бид 2021 онд Нийслэлийн Захиргааны анхан шатны шүүхэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдыг хариуцагчаар татаж, нэхэмжлэлийг гаргасан.

-Усны тухай хуулийн яг ямар  заалтыг лиценз олгоход зөрчөөд байгаа талаар тодруулахгүй юу?

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын баталсан ашигт малмалын тусгай зөвшөөрөл олгох журам нь Усны тухай хуулийн 17.2 дахь хэсэгт заасан “Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ” гэж заасныг зөрчсөн байдаг. Өөрөөр хэлбэл, хуулиас  давсан журмыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд баталсан. Ийм зүйл байж болохгүй. Тиймээс бид Нийслэлийн Захиргааний хэргийн Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс 2021 оны есдүгээр сард хэрэг үүсгэж бүртгэл нээсэн.

-Хариуцагчаар татагдсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ?

-Хариуцагчаар татагдсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хуулийн хэлтэс нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хариу гомдлыг шүүхэд гаргасан. Тэдний үндэслэл нь “Энэ журам бол хуульд нийцсэн. Яагаад гэвэл, бид энэ журмыг гаргахдаа Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас саналыг нь авдаг. Засгийн газрын эрхзүйн байдлын тухай хуулиар Байгаль орчны яам Усны болон салбарын багц хуулиудынхаа хэрэгжилтийг хангаж байдаг байгууллага учраас тэдний саналыг авсан гэж үзсэн” гэх байдлаар хариу тайлбар хийсэн. Мөн шүүхийн үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуучлалын яамыг гуравдагч этгээдээр татаж оролцуулсан. Шүүхийн ажиллагаанд тус яам нь манай нэхэмжлэгч талд буюу хохирогчийн төлөөлөл болж оролцоно гэж харж байсан. Гэсэн хэдий ч Байгаль орчин, аялал жуучлалын яамны хуулийн мэргэжилтнүүд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам буюу чиг үүргийнхээ эсрэг талд тайлбар өгч ажиллаж байсан.

-Та бүхэн нотлох баримтуудаа ямар байдлаар бүрдүүлж байв?

-Шүүхээс асуудлыг хянаж үзсэн. Бид нэлээдгүй нотлох баримтуудыг гаргаж өгсөн. 21 Усны сав газраас нотлох баримтуудыг бүрдүүлж өгсөн. Эндээс Хэрлэн голын сав газар, Туул голын сав газраас л “Ашигт малтмалын газар тодорхой хэмжээнд манайхаас санал авч байсан” гэдэг хариуг ирүүлсэн. Бусад Усны сав газруудаас “Ашигт малтмалын газар 2012 оноос хойш нэг ч саналыг авч байгаагүй. Албан тоот ирүүлж байгаагүй” гэдэг мэдээллийг өгч байсан.

-Мэдээж шүүхээр явахад цаг хугацаа маш их шаарддаг. Ажиллагаа ихтэй. Дээрх журмын талаар шүүхэд хандаж, шийдвэр гаргах хүртэл амаргүй байсан байх. Учирч байсан саад бэрхшээлээ яривал?

-Усны газар, Усны сав газрын захиргаа зэрэг байгууллагаас олон талын мэдээллийг авахыг хүссэн боловч яг үнэндээ усны тооллогоос өөр мэдээлэл байдаггүй нь харагдсан. Энэ хооронд бид ямар дүгнэлтэд хүрсэн бэ гэвэл “Усны газар бол усны тодорхойлолт л хийж өгдөг газар юм байна. Манай сав газарт усны нөөц байгаа байхгүй гэдэг үндэслэл, судалгаа мэргэжлийн талаас дүгнэлтээ өгөх чадавх байна уу үгүй юу гэдэг нь эргэлзээтэй” санагдсан. Анх 2012 оны Усны тухай хуулийг оруулж хэлэлцүүлсэн УИХ-ын гишүүдтэй, тухайн үеийн  Байнгын хорооны болон нэгдсэн хурлын тэмдэглэлүүдийг авч үзэж, тэндээс 17.2 гэдгийг ямар үндэслэлээр ямар гишүүн оруулж байсныг шүүж үзсэн. Архиваас авч үзэхэд, энэ хуулийн заалт Усны сав газрын захиргаад өөрийнхөө сав газарт тусгай зөвшөөрөл олгох эсэх, усны нөөц хүрэлцэх эсэх шийдвэрээ гаргах, хариуцлага хүлээх ёстой болохыг энэ заалтаар тодорхой болгосон байдаг.

Мэдээж энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх хугацаанд олон янзын бэрхшээл гарч байсан. Гол тулгамдаж байсан асуудал нь түрүүн цухас ярьсан. Юу гэвэл, Байгаль орчин, аялал жуучлалын яам, Усны сав газрын захиргаад шүүх дээр хохирогчийн талд байх ёстой. Яагаад гэвэл, өөрсдийнх нь оролцоогүйгээр тусгай зөвшөөрөл олгож байгаад шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэлтэй байхад гаргалгүй өдийг хүрсэн. Нэхэмжлэл гаргаад гуравдагч этгээдээр дуудаж, өөрсдийнх нь ажилд дэмжлэг болж байхад тэр хэмжээний нотлох баримтыг гаргаж өгч, дэм болж чадахгүй байсан. Тийм учраас төрийн байгууллага ажил үүргээ хэрэгжүүлэхэд хамтрагчаар оролцох, улс төр бизнесээс хараат байдаг айдас байсаар байна. Энэ хандлага нь бидэнд бэрхшээлтэй байсан.

-Шүүхийн шийдвэр болон тухайн үеийн нөхцөл байдалд та ямар анализ хийх вэ?

-Гол дүгнэлт бол уул уурхайн салбарын бодлого тодорхойлогчид Монгол улсын хууль тогтоомжийг “сорчилж хэрэглэдэг” гэдгийг харлаа. Тиймээс бусад салбарынхан, иргэд, Иргэний нийгмийнхэн тогтмол анхаарч, соргогоор манаж байх шаардлагатай болжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх иргэний нийгмийн гаргаж байгаа асуудал үндэслэлтэй гэж үзсэн учир хэрэг үүсгэсэн байдаг. Тиймээс Уул уурхайн сайдын 2022 оны а/28 -р журмын зарим заалтын хэрэгжилтийг түдгэлзүүлэх шийдвэрийг 2022.06.28-өдрийн хурлаас гаргасан.

Уул Уурхайн Яам дахин Улсын дээд шүүхэд гомдол гаргасан. Улмаар Улсын дээд шүүх 2022.09.28 өдрийн хурлаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг хэвээр үлдээж, Уул Уурхайн сайдын А/67, А/28-р журмууд нь Усны тухай хуулийг хэрэглээгүй, тус хуулийн 17.2 дахь заалтыг хэрэгжих боломжийг бүрдүүлээгүй байна гэж шийдвэрлэсэн. Улмаар хуулийг хангах үндэслэлээр журмаа шинэчлэх, түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Энэ хугацаанд Засгийн Газар Ашигт малтмалын сонгон шалгаруулалт хоёр удаа зарлахаар төлөвлөж нийтэд мэдэгдээд байсан ч шүүхийн ажиллагаанаас болж тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг зарлаж чадаагүй юм. Эхнийх нь 2022 оны зургаадугаар сард Засгийн газар ондоо 400 тусгай зөвшөөрөл олгоно гэх мэдэгдлийг хийгээд байсан.

Хоёр дахь нь “Уул уурхайн долоон хоног” гэх үйл ажиллагаанд салбарын сайд илтгэлдээ “Бид тодорхой шалтгааны улмаас тусгай зөвшөөрөл олгож чадахгүй байгаа ч ондоо багтааж 600 тусгай зөвшөөрлийг олгохоор төлөвлөж байна” хэмээн мэдэгдэж байсан.  Засгийн газраас энэ шийдвэрээ ковидын дараах эдийн засгийг сэргээх гол эх үндэс нь ашигт малтмалын салбар юм гэх байдлаар ч тайлбарлаж байсан.

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас журмынхаа шинэчлэлийг хийсэн болоод тийм мэдэгдэл гаргасан юм уу. Эсвэл шүүхийн шийдвэрийг үл тоосон хэрэг үү?

-Яамнаас яг энэ үед журмынхаа шинэчлэлийг хийгээгүй байсан. Дээд шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдсэн учир есдүгээр сарын 28-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хуулийн хэлтэс 2022 онд баталсан А22 журмынхаа тодорхой заалтыг өөрчлөөд Усны сав газрын Захиргаадаас санал авсны үндсэн дээр солбицлыг тогтоож, сонгон шалгаруулалтаа зарлана гэж өөрчилсөн байдаг. Улмаар тус яамны зүгээс албан ёсны вэб сайт дээрээ хуулийн хэлэлцүүлэг байдлаар тавьж, бүтэн сарын дарааа буюу аравдугаар сарын 28-нд журмынхаа төсөлд тусгаад эцэслэн баталж, Легал инфо сайт дээр тавьж албан ёсны эрх зүйн бичиг баримт болгосон байдаг.

-Ямартай ч та бүхний хүсэж байснаар асуудал шийдэгдсэн байна. Гэхдээ Усны сав газрын захиргаадын чадамж сул байгааг мартаж болохгүй?

-Усны сав газрын захиргаад маань тухайн сав газартаа уул уурхайн ашиглалтын лиценз олгоход ус хэр их хэмжээгээр ашиглах юм. Сав газрынхаа усны нөөцөө хэр судалсан эсэх, гидрогеологийн судалгаа хэр хийсэн эсэх нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, дараагийн анхаарлын төвд Усны сав газрын захиргаа орж ирж байгаа гэсэн үг. Хэрвээ Усны сав газрын захиргаа  буруу дүгнэлт гаргасан байвал өөрсдөө хариуцлага үүрнэ. Захиргааны хэргийн шүүх дээр гаргасан шийдвэр дүгнэлтүүд нь хүчингүй болох эрсдэл бий.

Мөн 2012 оноос хойш гаргасан лицензүүд буюу энэ хуулийг хэрэглэхгүйгээр олгосон тусгай зөвшөөрлүүд чинь өдгөө хүчин төгөлдөр үү гэдэг асуудал гарч ирнэ. Үүнийгээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмалын газар зохицуулах ёстой. Үүн дээр бид дараагийн нөлөөллийн ажлуудаа хийнэ.

-Өдгөө аж ахуй нэгжүүдэд хэчнээн тусгай зөвшөөрөл олгогдсон байдаг юм бэ?

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 2400 орчим тусгай зөвшөөрөл олгогдсон байна. Энэ шүүхийн шийдвэр гарснаас хойш Ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт зарлаагүй байна. Тусгай зөвшөөрлийг tendergov.mn сайтаар дамжуулан олгодог болж байгаа. Тэгэхээр Усны сав газрууд үүнийг маш сайн анхааралдаа авч байх ёстой. Хэрвээ Усны сав газрын захиргаадаас санал аваагүй талбай tendergov.mn сайтад тавигдах юм бол “Энэ манайхаас санал аваагүй тусгай зөвшөөрөл олгогдох гэж байна” гэж Усны сав газар анхаарч байх ёстой юм. Усны сав газрын захиргаад саналаа өгөхдөө тухайн сав газар байрлах орон нутгийн удирдлагуудтай зөвлөлдөх ёстой. Угаасаа Усны менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлэх үүднээс орон нутгийн удирдлагуудтай хамтарч ажилладаг. Мэргэжил аргазүйн зөвлөгөө өгдөг. Ийм байдлаар хамтран ажиллах хэрэгтэй. Төгсгөл хэсэгт анхааруулж хэлэхэд, Байгаль орчны багц хууль өөрчлөгдөх гэж байгаа. Ингэхдээ Усны тухай хуулийн 17.2-ыг бүр хасчих вий дээ. Ийм эрсдэл буй. Үүн дээр Иргэний нийгэм, Байгаль орчин, аялал жуучлалын яам, Усны газрууд анхааралтай ажиглах хэрэгтэй. Улс төрчдийн лоббигоор Ашигт малтмалын тухай хууль явна. Тиймээс энэ хуулийнхаа заалтыг манаж байх учиртай.

-Байгаль орчинд шууд болон шууд бусаар сөрөг нөлөөлөл үзүүлдэг үйл ажиллагааны нэг бол яах аргагүй ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг дагасан үйл ажиллагаанууд. Тиймээс ч танай байгууллагын зүгээс тусгай зөвшөөрлийг олгохдоо Усны тухай хуулийг дагаж мөрдүүлэхийн төлөө хичээн ажиллажээ. Өдгөө Монгол орны усны нөөцийн асуудал хурцаар яригдах болсон. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Хүний буруутай үйл ажиллагаа, тэр дундаа хариуцлагагүй уул уурхайн хар мөр олон гол горхи ширгэх үндэс суурь болж байгаа нь үнэн. Сэтгэл эмзэглэмээр зарим тоо баримтуудаас дурдаж болох юм. Тухайлбал, 2020 оны усны тооллогын дүнгээр 116 гол горхи, 381 булаг шанд, 180 нуур тойром, таван рашаан ширгэсэн байх жишээтэй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 49 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
НЭР(202.21.124.2) 2023 оны 01 сарын 30

Иргэний нийгмийн байгууллагууд ийм л байх учиртай. ЭНэ Баярсайхан гэдэг хүнд баярлалаа. Амжилт хүсье\n

0  |  0

Top