Япон цэнэг хошуугаа сольдог далавчит пуужин боловсруулна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 17

Японд гурван төрлийн цэнэгт хошуу бүхий далавчит пуужин боловсруулна гэж “Yomiuri Shimbun” сонинд мэдээлжээ.

Цэнэгт хошуунууд нь цохилт өгөх болон дайсны агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн ажиллагааг алдагдуулах зориулалттай. Пуужингуудын загварын үйлдвэрлэлийг 2023 оны дөрөвдүгээр сарын 1-нд эхлэх санхүүгийн жилээс эхлүүлж магадгүй аж. Нэг мянган км зайн тусгалтай шинэ пуужинг өндөр хөдөлгөөнт төхөөрөмжөөс харвана.

“Yomiuri Shimbun” хэвлэлийн мэдээллээр, Японы батлан хамгаалах яам пуужингийн зарим эд ангийг 2018 оноос хойш боловсруулж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top