Японд тэнэгрэх эмгэгтэй хүмүүсийн нийт хөрөнгө 1.2 их наяд ам.доллароор үнэлэгдэж байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Японд тэнэгрэх өвчинтэй өндөр настнуудын нийт хөрөнгийн хэмжээ нь 2020 онд 1.2 их наяд ам.доллароор үнэлэгдэж байжээ. Шинжээчдийн тооцоолсноор, 2030 он гэхэд ийм настангуудын хөрөнгө нийт 1.5 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй байна гэж Nikkei сонин банкны мэргэжилтнүүдийг иш татан мэдээлжээ.

Эл хөрөнгийн 65 хувь нь санхүүгийн байгууллага дахь хуримтлал болон бусад мөнгөн актив бол үлдсэн нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ аж.

Ингэхдээ хэрэглэгч банканд ямар нэгэн гүйлгээ хийх чадваргүй шинж тэмдэг илэрвэл дансыг нь царцаадаг байна. Энэ тохиолдолд албан ёсны асран хамгаалагчийн оролцоо шаардлагатай байдаг ба Японы гэр бүлийн шүүхэд ийм процедур хэдэн сар үргэлжилдэг байна.

Албан ёсны мэдээллээр, тус улсад тэнэгрэх /зөнөглөх/ өвчинтэй хүмүүсийн тоо 2030 он гэхэд 2025 онтой харьцуулахад 11 хувиар нэмэгдэж, таван саяд хүрнэ. Гэтэл өдгөө 260 мянган албан ёсны асран хамгаалагч бүртгэгдсэн байна.

Үүнтэй холбогдуулан Японы парламент асран хамгаалагчийг томилох процедурыг хөнгөвчлөх хуулийн төслийг хэлэлцэж байгаа аж.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top