Японд нэгэн этгээд галт тэргэнд химийн халдлага үйлджээ

Я.Болор | Zindaa.mn
59 минутын өмнө

Японы Тохио хот орчмын Кавасаки галт тэрэгний буудал орчnм нэгэн этгээд үл мэдэгдэх химийн бодис шүршсэн байна.

Үүний улмаас галт тэргээр зорчиж явсан хүмүүсийн биеийн байдал эрс тавгүйрхсэн байна. Тэд гэнэт ханиалгаж, амьсгал нь боогдох, нулимс асгарч эхэлжээ. Хэргийн газарт 20 гаруй түргэн тусламжийн машин ирж, гурван хүнийг эмнэлэгт хүргэсэн байна.

Галт тэрэгний буудалд химийн албаны ажилтнууд ажиллаж байгаа бөгөөд метроны нэг талын хөдөлгөөнийг зогсоосон байна. Үл мэдэгдэх химийн бодис шүршсэн этгээдийг эрэн сурвалжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top