Манайд ч, дэлхийд ч эрсдэл дагуулсан "Тэг-Ковид" 

2022 оны 11 сарын 25

Монгол Улсын эдийн засагт, төсөв, мөнгөний бодлогын хэрэгжилтэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гадаад хүчин зүйлсийн эхэнд БНХАУ-ын "Тэг-Ковид" бодлого бичигдэж буй. Тэгвэл  БНХАУ-д сүүлийн өдрүүдэд ковидын тархалт эрчимжиж, хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо дээд хэмжээнд хүрч байгаа  нь,  "Тэг-Ковид" бодлогыг чангаруулахад хүргэх вий гэсэн сөрөг хүлээлтийг олон улсын түвшинд  үүсгээд байна. 

Дэлхийд эдийн засгийн багтаамж, хэмжээгээрээ 2 дугаарт эрэмбэлэгддэг учраас тус улсын эрх баригчдын зүгээс авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүд хийгээд эрэлтийн бууралт нь глобал эдийн засагт тулгараад буй үндсэн асуудлуудын эхэнд бичигддэг юм. 

Өнгөрсөн аравдугаар сарын 16-22-нд Бээжин хотноо болсон Хятадын Коммунист Намын XX их хуралд Ши Жиньпин илтгэл тавихдаа, "Тэг-Ковид" бодлогын талаар: Ковидын гэнэтийн аюулын эсрэг бид хариу арга хэмжээ авахдаа хүмүүсийн амь насыг эн тэргүүнд тавьж, коронавирусын тархалтыг тэглэх бодлогыг баримталж ирсэн. Ингэснээр ард иргэдээ хамгийн боломжит өндөр түвшинд хамгаалж чадсан бөгөөд цар тахалтай тэмцэх тал дээр маш өндөр амжилтад хүрлээ гэсэн юм. 

Мэргэжилтнүүдийн зүгээс БНХАУ ковидын эсрэг эм, вакцины хөгжүүлэлтээ улам сайжруулсаар байгаа талаар байр сууриа илэрхийлж буй нь зарим ажиглагчдын хувьд  ""Тэг-Ковид" бодлогыг цаашид өөрчлөх байх  гэсэн хүлээлт үүсгэсэн ч, барууны хэвлэлүүдэд өнгөрсөн хавар  "БНХАУ ковидоос салахад хол байна" гэж бичигдэж байсан нь өдгөө бодит байдал дээр харагдаж байна. 

Тухайлбал, 2022 оны  тавдугаар сарын 26-ны өдөр  The Economist сэтгүүлд нийтлэгдсэн  Ши Жиньпин Хятадын эдийн засагт хэрхэн хор хөнөөл учруулж буй талаар өгүүлсэн  How Xi Jinping is damaging China’s economy?  гарчигтай нийтлэлд, Хоёр сарын дараа Шанхай хотод хөл хорио суларч байгаа ч Бээжин, Тяньжин хотод вирусын шинэ дэгдэлт гарч, Хятад улс Ковидоос салахад хол байна. 200 гаруй сая хүн хязгаарлалтын дор амьдарч, эдийн засаг хямарч байна. 

...Хоёр сарын дараа Шанхай хотод хөл хорио суларч байгаа ч Бээжин, Тяньжин хотод вирусын шинэ дэгдэлт гарч, Хятад улс Ковидоос салахад хол байна. 200 гаруй сая хүн хязгаарлалтын дор амьдарч, эдийн засаг хямарч байна. 

Эдийн засагт учирж буй 2 том цохилтын хариуцлагыг ноён Ши өөрөө үүрнэ. Эхнийх нь, түүний 28 сарын турш хэрэгжүүлж буй "Тэг КОВИД" бодлого юм. Нээлттэй, чөлөөтэй байх нь олон сая хүний амь насанд хүргэж болзошгүй вирусын давалгаанд хүргэнэ гэж тус нам эмээж байна. Энэ нь үнэн байж магадгүй, гэхдээ үнэтэй цаг хугацааг дэмий үрсэн" гэхчлэн бичсэн байдаг.
 
Тэгвэл одоо ковидын халдвар дахин эрчимжсэн нь БНХАУ-ын эрх баригчид шүүмж дагуулсан ээлжит арга хэмжээнүүдээ авахад хүргэх үү гэдэг асуултыг дагуулж байна. 

Дашрамд, БНХАУ-ын гадаад худалдааны нөхцөл байдлын мэдээллээс хүргэхэд: 

• БНХАУ зах зээлийн эдийн засагт шилжсэнээр, ДНБ нь 30 гаруй жилийн турш хоёр оронтой тоогоор өсөж,  2009 онд дэлхийн хоёр дахь том эдийн засаг, 2010 онд дэлхийн хамгийн том экспортлогч болсон. 2021 онд тус улсын ДНБ 16.8 их наяд ам.долларт хүрч, дэлхийн нийт ДНБ-ий 17.8 хувийг бүрдүүлжээ.

• Олон улсын худалдаа, эдийн засгийн харилцаанд Хятад улсын эзлэх байр суурь эрс өссөн нь нэг талаас нөөц баялгийн хишиг, даяаршлын үр нөлөөг хүртсэнийх бол, нөгөө талаас тус улсын засгийн газраас явуулсан тогтолцооны шинэтгэлийн үр дүн гэж судлаачид тайлбарлаж байна.

• Тус улсын ДНБ-ий 35 орчим хувийг гадаад худалдаанаас бүрдүүлж буй (2020) бөгөөд тус салбарыг эдийн засгийг шинэчлэх чухал хэрэгсэл хэмээн үзэж, улам бүр нээлттэй болгохыг зорьж буй.

• Нийт экспорт, импортод үйлчилгээний худалдаа харьцангуй бага буюу 10 орчим хувийг эзэлж байна.

 БНХАУ-ын гадаад худалдааны хөгжлөөс харахад, ерөнхийдөө гурван голлох бодлогын хувьсал явагдаж байна.

• Нэг, экспортын баримжаатай стратегиас импорт, экспортод адил ач холбогдол өгөх, үйлдвэрлэлийн салбарын нээлттэй байдлаас үйлчилгээний салбарын нээлттэй байдалд хүрэх, зарим үйлдвэрлэлийг хамгаалах бодлогоос аажмаар бүх үйлдвэрлэлийг нээлттэй болгох;

• Хоёр, зүүн бүсээ эхэлж хөгжүүлэх бодлогоос бүс нутгийн зохицуулалттай хөгжилд, далайн эргийн бүсүүдийн нээлттэй байдлаас төвийн бүсийн өсөлтөд, цаашлаад “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалт, бүс нутгийн нээлттэй хэлбэрт шилжих;

• Гурав, олон улсын эдийн засаг, худалдааны дүрэм журмыг хангах бодлогоос манлайлал үзүүлэх, хамгийн өндөр стандартуудыг хангахад чиглэж байна гэж судлаачид үзэж буй юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(192.82.84.102) 2022 оны 11 сарын 27

Яаж хятад тийм олон хүнтэй улс О ковидтой болох вэ? Хэзээч чадахгүй

0  |  0
zochin(98.215.126.149) 2022 оны 11 сарын 27

manaid hujaa vaccin tariulsan zaluuchuud zurh daraltaar yavaad bgaa n hujaanuud odoo bolltol bioteknology n oligtoi hugjuugui n haragdaj bna.

0  |  1
1(192.82.77.193) 2022 оны 11 сарын 26

Хятад вакцин муу юм байна өөрсдөө вакцин даа итгэхгүй хөл хориод байна

1  |  0
Nj(98.204.176.20) 2022 оны 11 сарын 26

Er n bugdiig sul tavih n zovdoo.covidoos hench toirch chadahgui

0  |  0
Top