ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 02

Өнөөдөр 2022.08.02. Билгийн тооллын 5. Монгол эх оронд маань нар 05 цаг 30 минутад мандлаа, 20 цаг 27 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 30 хэм, шөнөдөө 16 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Азербайжанд Кино урлагийн өдөр бол ОХУ-д Шүхэрчдийн өдөр, Хойд Македонид Бүгд найрамдах улсын, Сербид Агаарын хүчний өдөр.

Энэ өдөр Францын жүжигчин Оливье Грюнер, Австралийн жүжигчин Сэм Уортингтон, Америкийн жүжигчин Эдвард Ферлонг, Францын дуучин, жүжигчин Присцилла, Австралийн жүжигчин Элизабет Дебики, Оросын биатлонч, дэлхийн аварга Антон Бабиков зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1953 оны энэ өдөр Румыны Бухарест хотод эхэлсэн Дэлхийн Залуучууд,Оюутны дөрөвдүгээр их наадамд Монголын залуучууд, оюутны төлөөлөл оролцжээ.

1996 оны энэ өдөр АНУ-ын цэргийн нисэх онгоцны дугуйны бүхээгт хоёр монгол хүү нууцаар сууж, Улаанбаатараас Японы Окинава арал хүртэл ниссэн эмгэнэлт явдал болжээ. Тэдний нэг нь нислэгийн үеэр хөлдөж нас барсан бол нөгөө нь буусны дараа эмнэлэгт нас баржээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1972 оны энэ өдөр Египет, Ливийг нэгдмэл улс болгох хэлэлцээр хийв.

1990 оны энэ өдөр Ирак Кувейт рүү довтлов.

1996 оны энэ өдөр ОХУ-д цаазын ялыг сүүлчийн удаа гүйцэтгэж, 11 өсвөр насны хүүхдийг хөнөөсөн этгээдийг цаазалжээ.

Өнөөдөр үс засуулвал Эд, мал арвижна.

Эл өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top