ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 28

Өнөөдөр 2022.07.28. Билгийн тооллын 30. Монгол эх оронд маань нар 05 цаг 23 минутад мандлаа, 20 цаг 34 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 18 хэм, шөнөдөө 11 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Перуд Тусгаар тогтнолын өдөр бол Сан-Маринод Фашизмыг ялсан өдөр.

Энэ өдөр Америк, Аргентины одон орон судлаач Чарльз Диллон Перрайн, Америкийн жүжигчин Лори Энн Локлин, БНСУ-ын дуучин И Мин У зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1953 оны энэ өдөр БНАСАУ-ын иргэний дайн зогсож, тусгаар тогтнолоо тунхагласанд БНМАУ-ын Ерөнхий сайдаас талархлын бичиг илгээжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1957 оны энэ өдөр Москвад олон улсын оюутан, залуусын VI наадам эхэлжээ. Уг фестивальд 131 улсаас 34 мянган залуус ирсэн байна.

1959 оны энэ өдөр Англид шуудангийн кодыг татаж, автомат ангилах машиныг суурилуулжээ.

1964 оны энэ өдөр Мао Зэдун Никита Хрущёвын коммунист болон ажилчдын намын олон улсын хуралд оролцох саналд татгалзсан байна.

Мөн энэ өдөр Кембрижийн их сургуулийн Дарвины коллеж үүсгэн байгуулагджээ.

1973 оны энэ өдөр Гари Глиттер Их Британийн хит парадыг “I’m the Leader of the Gang” (I Am) дуугаараа тэргүүлжээ.

Өнөөдөр үс засуулвал Эрлэг лугаа учирна.

Энэ өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Харин хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top