Залуу жүжигчин Б.Баярцэцэг "Осакагийн кино наадам"-аас "Шилдэг эмэгтэй жүжигчин" шагнал хүртжээ.
Түүний гол дүрд нь тоглосон "Худалдагч охин" уран сайхны кино тус наадамд нэр дэвшсэн бөгөөд Азийн 31 орны 954 кино өрсөлдсөнөөс шилдэг 15 бүтээл шалгарсны нэг нь "Худалдагч охин" кино юм.
Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл болох энэхүү киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Баярцэцэг "Киногоо фестивальд явуулсны дараа найруулагч залгаад чи Азийн жүжигчин болсноо мэдэж байна уу гэсэн. Тэр үед Азийн жүжигчин болсон юм шиг л санагдаж байсан. Киноны дүрийн хувьд аав, ээжийнхээ үгнээс гардаггүй охин секс шопд ажиллаад өөрийнхөө мөрөөдлөөр амьдрах ёстой юм байна гэдгийг суралцдаг" хэмээсэн байна.
Дэлгэрэнгүй ярилцлага
Сэтгэгдэл ( 1 )
Mongol ch bish yumaa