Солонгосын дайны үед БЭЛГИЙН боолчлолд өртсөн эмэгтэй НАС БАРЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 25

Дэлхийн 2-р дайны үед Японд бэлгийн дарамтад өртөж байсан Өмнөд Солонгос эмэгтэй нас барж, амьд үлдсэн хохирогчдын тоо 12 болж буурчээ. 

Нэрийг нь нууцалсан эмэгтэй энэ сарын 17-ны өдөр нас барсан бөгөөд гэр бүлийнхэн нь оршуулгын ёслол дууссаны дараа Засгийн газарт энэ тухай мэдээлсэн байна. 

Түүхчдийн тооцоолж буйгаар дайны үед 200.000 орчим Өмнөд Солонгос эмэгтэй Япон цэргийн фронтод бэлгийн боолчлолд өртөж байсан гэх тооцоо гаргажээ. 

 

 

Хятад, Солонгос, Филиппин, Нидерланд зэрэг улсын нийт 410.000 гаруй охид бүсгүйчүүд бэлгийн боолчлолд өртөж байсан гэх судалгааг Хятадын эрдэмтэд гаргасан байдаг. Тэдний гуравны нэг нь зодуурын шархаа даалгүй амьсгал хураасан байдаг. 

 

 

Нэгэн Солонгос эмэгтэйн өгүүлснээр "Намайг 17 настай байхад япон цэргүүд ачааны машинтай ирээд манай найз бид хоёрыг зодоод ачаад аваад явсан. Тэд хэлэхдээ хэрэв би сонгогдвол нэхмэлийн үйлдвэрт ажиллаад мөнгө олж болно гэсэн. Эхний өдөр тэд намайг хүчиндсэн. Гэхдээ тэр зүйл хэзээ ч зогсоогүй. Би эмэгтэй хүн болж төрсөн ч хэзээ ч эмэгтэй хүн шиг амьдраагүй. Одоо би эрэгтэй хүнтэй ойртоход л миний дотор муухайрдаг. Ганц япон цэрэг ч биш, бүх эрчүүд. Бүр намайг тэр газраас аварсан нөхөр минь хүртэл шүү. Би Япон улсын тугийг хараад л чичирдэг. Надад өнгөрснөөсөө ичих зүйл байхгүй, би яагаад ичих ёстой гэж” хэмээн ярьсан байдаг ажээ. 

Тэднийг өдөрт 30-40 удаа хүчирхийлдэг байсан бөгөөд шархадсан цэргүүдэд цусны донор болгодог байсан тухай хохирогчид дурджээ. Япон улс энэхүү гэмт хэрэгтээ уучлалт гуйн хохирогч тус бүрд 5 сая иений нөхөн олговрыг 2007 он хүртэл өгсөн бөгөөд үүнийг дахин сэргээж тэдэнд нөхөн олговор олгохыг шаардаж байгаа аж. 

Дайны үеийн гашуун түүхийг сануулах зорилготой "Зугаацуулагч хүүхэн" нэртэй хөшөөг Солонгосын метроны буудлын ойролцоо 2015 онд босгож байжээ.

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батаа(66.181.161.19) 2025 оны 03 сарын 13

Эмэгтэй сэтгүүлч нар Эрчүүдийнг доромжлох юмаа

2  |  0
Close menu