13 ЦАГ: Зам тээврийн ослын 152 дуудлага иржээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 19

Тээврийн цагдаагийн албанд Зам тээврийн ослын 152 дуудлага мэдээлэл 13:00 цагийн байдлаар ирсэн байна. Өнөө өглөө цас орж, зам халтиргаатай болсон тул зам тээврийн осол нэлээд бүртгэгдэж байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна. 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 

Ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэх тул замын хөдөлгөөний аюулгүй байдлын хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс сэрэмжлүүлэн дараах цуврал зөвлөмжийг хүргэж байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар:

  • Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон,
  • Чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн,
  • Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон,
  • Цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглодог. !!!

Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, дугуй шилний алчуур, цан үлээгүүрийн хэвийн ажиллагааг шалгаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top