Олимпын наадамд бэлтгэх Дэд ажлын хэсгийн хурал болов

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 30

Олимпын наадамд бэлтгэх дэд ажлын хэсгийн ээлжит хурал өнөөдөр (2021.09.30) "Olympic House"-д боллоо.

Тус ажлын хэсэгт МҮОХ, БТСУХ, Монголын паралимпын хороо, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн төлөөлөл багтдаг.

Хуралдаанаар Токиогийн олимпод Монголын баг тамирчид оролцсон тайланг хэлэлцсэнээс гадна Бээжингийн өвлийн олимп, Парисын зуны олимпын наадамд бэлтгэх ажилдаа оров.

Тухайлбал, өвөл, зуны олимпын наадам болон “Ханжоу-2022” Азийн наадамд оролцох багийн төсөв, төлөвлөгөө болон тамирчдын хувцаслалтын асуудлыг хэлэлцэв. Улмаар дэд ажлын хэсгийн дараагийн хурлыг аравдугаар сарын 20-нд хийхээр тогтлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top