Үндэсний Дээд лигийн 4 дэх өдрийн тоглолтууд

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 07

МСБХ-ны Үндэсний Дээд лиг арваннэгдүгээр сарын 3-нд "UG арена"-д эхэлсэн. 2022/2023 оны улирлын тэмцээнд эрэгтэй 13, эмэгтэй 6 баг аваргын цом, бөгжний төлөө өрсөлдөж байна.

11-р сарын 6

15:40, UG Arena

Завхан Brothers - ШУТИС Шаркс (87-83 19:20, 22:20, 30:17, 16-26)

Завханы баг анхны ялалтаа авсан ч оноо алдахад тун ойрхон байлаа. Гуравдугаар үед арваад онооны зөрүүтэй тэргүүлж явсан ч баригдаж, сүүлийн минутад хэн оновчтой шидсэн нь ялсан гэхэд болно. Шаркс баг сүүлийн минутад торгуулийн хэд хэдэн шидэлтээ алдсанаар ялагдсан. Авирмэд алдаагаар талбайг чөлөөлсөн нь Завханы багт хүндээр туссан.

Завхан Brothers – А.Ган-Эрдэнэ (18 оноо + 8 сам), У.Чингүүн (13 оноо + 10 сам), М.Баасандорж (13 оноо), Э.Агваанданзанням (5 оноо + 9 сам), Г.Барсболд (2 оноо + 6 сам) гараа: Л.Авирмэд (17 оноо), С.Мөнхбаатар (14 оноо + 5 сам), Ц.Батзаяа (5 оноо + 12 сам), Б.Энх-Амгалан,

ШУТИС Шаркс – Х.Номин-Эрдэнэ (24 оноо), Б.Хишигбаяр (19 оноо + 9 сам + 5 дам), Б.Даш-Очир (15 оноо), Ж.Оргилболд (8 оноо), Х.Дашравдан (5 оноо + 12 сам) гараа: Т.Ганзориг (9 оноо), Ч.Энхтайван (3 оноо), Н.Мөнхдаваа, Нуржол Альбек, А.Бүрэнжин, Б.Мөнхнаран.

18:10, UG Arena

Налайх Бизон - Сүмбэр Цамхаг Монголианс 95-77 (25:26, 26:17, 22:16, 22:18)

Налайхын Бизонууд хоёр дахь ялалтаа авсан ч дасгалжуулагч нь сэтгэл тун дундуур байлаа. Тэд энэ улирлын анхны 2 ялалттай баг болж байна.  

Налайх Бизон – Э.Тулга (22 оноо + 4 дам), Брэндон Браун (22 оноо), Г.Лхагвацэнд (11 оноо + 5 сам), С.Дугар-Эрдэнэ (10 оноо + 9 сам), Э.Пүрэвдорж гараа: Антонио Хестлер (16 оноо + 8 сам), Ш.Мөнх-Эрдэнэ (8 оноо), Б.Бат-Эрдэнэ (6 оноо), Ж.Жамсрандорж, Х.Оргил, С.Гарьд, А.Сүхбат.

Сүмбэр Цамхаг Монголианс – О.Баянбаатар (18 оноо + 6 сам), Э.Гантөмөр (12 оноо + 5 сам), Б.Наранбаатар (9 оноо + 5 сам + 5 дам), Э.Батжаргал (9 оноо), Г.Чинбат (5 оноо + 5 сам) гараа: Ч.Бум-Эрдэнэ (9 оноо), Б.Золбаяр (6 оноо), Г.Үлэмж (4 оноо + 6 сам), Б.Хангай (3 оноо), Т.Аваргабат (2 оноо), Г.Анар.

20:40, UG Arena

Улаанбаатар TLG - Өмнөговь Ёлууд 87-85 (16:17, 23:23, 28:26, 20:19)

Оноо ижил явсан хоёр багийн тоглолт гуравдугаар үеэс өөрчлөгдсөн. Ёлууд хоёрдугаар хагасыг тун сайн эхлүүлж, алсын дараалсан оновчтой шидэлтээр тасарч эхэллээ. Гэвч сүүлийн үед  TLG баг тоглолтыг эргүүлж, самбар дор илүүрхэн, сайн хамгаалсаар яллаа. Хамгаалалт зонхилсон энэ тогллтод хоёр багийн легионер тоглогчийн хувийн ур чадвар ялалтын хувь заяаг шийдлээ.

Улаанбаатар TLG – Харрис (27 оноо + 6 сам), Б.Дархантөгс (8 оноо + 6 дам), С.Өрнүүнбилэг (8 оноо + 8 сам), Э.Ирмүүн (8 оноо + 7 сам), С.Тулга (6 оноо) гараа: Г.Билгүүн (12 оноо), Э.Цэвэлдорж (6 оноо), Г.Мандахбаяр (5 оноо), М.Төгөлдөр (5 оноо), Б.Ган-Эрдэнэ (2 оноо), Б.Батлхагва, О.Тулга, О.Цэлмэг, Э.Хосбаяр.

Өмнөговь Ёлууд – Стэнфорд Уильям (33 оноо + 14 сам), Б.Бишрэлт (11 оноо + 8 сам), Г.Дамдинжав (6 оноо), А.Дашпунцаг (5 оноо), Э.Лувсанжимээ (2 оноо) гараа: Т.Батсүх (12 оноо), Э.Сумъяабазар (8 оноо + 5 сам), О.Содонжамц (6 оноо + 6 сам), Л.Өсөхбаяр (2 оноо), Ч.Чинбаатар, Т.Билгүүн.

11-р сарын 7

15:40 МонПон - M Winx эмэгтэй

18:10 Selenge Bodons - Darkhan United

20:40 IHC Apes- Хасын Хүлэгүүд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top