О.Мөнхсайхан: Хэвлэлийнхнээс яаралтай гуйх зүйл байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 15

Хуульч О.Мөнхсайхан өөрийн сошиал хуудаснаа "Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхнээс яаралтай гуйх зүйл байна" хэмээн бичсэнийг хүргэе.

Тэрбээр "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг УИХ-ын ХЗБХ хэлэлцэж байхад шууд дамжуулах ТВ алга болов. 11:00  цагийн Ковидын мэдээ рүү бүгд хошуурч байхаар ядаж нэг нь ХЗБХ-ны хэлэлцүүлгийг дамжуулах боломж алга уу. Улсынхаа хүний эрхийн асуудлыг цогцоор нь ярьж байна шүү дээ. Шийдэх эсэх нь ямар асуудал байгааг, яаж шийдэх санал байгааг тал талаас нь хэлэлцэж шийдвэр гаргуулж, хэрэгжүүлж байж хүний эрхийн тал дээр ахиц гарна. УИХ-ын ХЗБХ Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20-р илтгэлийг хэлэлцэж буй нь Хүний эрхийг дээдэлдэг улсын хувьд чухал үйл явдал юмсан. Илтгэлүүд баримт, үндэслэлтэй маш сайн бичигдсэн байна. Маш хязгаарлагдмал төсөв, хүний нөөцтэй ч ХЭҮК эрх хэмжээнийхээ хүрээнд сайн ажиллаж байгаа. Хүний эрхийн асуудал шийдэгдэхэд төрийн бусад байгууллага, албан тушаалтан чухал үүрэгтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан, шийдвэр гаргагчид ХЭҮК-ын эдгээр илтгэлийн болон бусад санал, зөвлөмж, шаардлагуудыг хүлээн авч хэрэгжүүлэхгүй бол хүний эрхийн хамгаалалт дээр ахиц дэвшил гарахгүй ээ” гэжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.180.193) 2025 оны 03 сарын 13

Хүний эрхийн байдлын талаарх 19, 20 оны илтгэлийг одоо сонсож байна гэхээр хүний эрхийн асуудал шалны түвшинд очсоны шинж байхдаа

1  |  0
гэрэл(64.119.17.91) 2025 оны 03 сарын 13

манай сэтгүүлчдэд муу мэдээ л сонирхолтой сэдэв мэт харагдаж үүгээрээ хүмүүсийн тархи угаалт хийж өдрийнхээ зуушийг олж идэж байдаг нь үнэхээр харамсалтай,Уг нь хүний эрхийн талаархи ойлголт хүмүүст их л хэрэгтэй мэдлэг мэдээлэл шүү дээ,

2  |  0
Top