Өнөөдөр 2020.12.14. Энэ оны 349 дэх өдөр бол он дуусахад 17 хоног үлдэж байна.
Монгол эх оронд маань нар 08 цаг 34 минутад мандлаа. Улаанбаатар хотод үүлэрхэг. Өдөртөө -19 хэм, шөнөдөө -31 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Алабамад Алабамагийн өдөр бол Бангладешт Аллагад өртсөн сэхээтнүүдийг дурсах өдөр, Украинд Чернобылийн атомын цахилгаан станцын осолд өртөгсдөд хүндэтгэл үзүүлэх өдөр юм.
Энэ өдөр Польшийн дуучин Анна Мария Йопек, Британийн дуучин, жүжигчин Бет Ортон, Америкийн жүжигчин Тиа Техада, Микаэла Уоткинс, Кейди Стрикленд, Тэмми Бланчард, Ванесса Хадженс, Английн хөл бөмбөгч Майкл Оуэн зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1911 — Хамгийн эхэнд Өмнөд туйлд Руал Амундсены экспедиц очжээ.
1913 — Крит арлыг Грек албан ёсоор өөртөө нэгтгэв.
1939 — ЗСБНХУ өвлийн дайны улмаас Үндэстнүүдийн лигээс хасагджээ.
1955 — Австри, Албани, Болгар, Унгар, Иордан, Ирланд, Испани, Итали, Камбож, Лаос, Ливи, Балба, Португал, Румын, Финланд улс НҮБ-д элсэв.
1995 — Боснийн дайн дууслаа.
2004 — Дэлхийн хамгийн өндөр гүүр болох Виадук Мийо нээгджээ.
Энэ өдөр үс засуулахад тохиромжгүй, эрлэг лугаа учирна.
Хонь, гахай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, мал аж ахуйн үйлд сайн.
Газар хагалах, хиншүү хярвас гаргах, улааны үйл, уул овоо тахихад тохиромжгүй.
Хол газар явах бол урагш мөрөө гаргавал зохистой.
Таны өнөөдрийн ажил үйлст амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )