
Үндэсний их баяр наадам, амралтын өдрүүдэд ой, хээр, уул, хад асгатай бүсээр аялж, зугаалах иргэдийн анхааралд.
Могойд хатгуулах эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлийнхнээ хамгаалахын тулд дараах зөвлөмжийг мөрдөөрэй.
- Өндөр түрийтэй битүү гутал өмсөх
- Өндөр өвс, бут сөөг, хад асгатай газраар болгоомжтой зорчих
- Могойтой таарвал ойртож, цочоох, барих гэж оролдохгүй байх
- Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх
Хэрэв могойд хатгуулсан бол:
- Аль болох тайван байж хөдөлгөөнөө хязгаарлана.
- Яаралтай хамгийн ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандана.
- Шархыг зүсэх, хор сорох, чанга боох зэрэг буруу аргыг хэрэглэхгүй.

Сэтгэгдэл ( 0 )