Улсын их баяр наадмын хүчит бөхийн тавын даваанд улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс аймгийн хурц арслан Б.Номиндалайг амлан барилдсан.
Хэрвээ давсан бол дархан аварга цолд хүрэх боломж нээлттэй үлдэх байлаа. Гэвч аварга уналаа. Ингэснээр энэ жилийн наадмаар Дархан аварга цолтон төрөх боломжгүй боллоо.
Улсын аварга Оргихын Хангай дөрвийн даваанд өвдөг шороодсоны дараагаар П.Бүрэнтөгст Дархан аварга болох боломж үлдээд байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )