Улсын арслан Э.Оюунболд 7 жилийн дараа дахин шөвгөрлөө

Г.Билгүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

"Миний ганц чаддаг юм бол барилдах" гэж хэлж байсан, 22 насандаа улсын их баяр наадамд түрүүлж гайхуулсан улсын арслан Энхтөгсийн Оюунболд энэ жилийн Улсын их баяр наадмын тавын даваанд аймгийн арслан Л.Даваажамцыг давж, шөвгөрлөө.

Монгол бөхийн түүхэнд үеийнхнээсээ тасран гарч ирээд, өмнөх үеийнхээ хүчтэнүүдтэй ана мана барилдаж, улсын наадамд түрүүлж үзүүлсэн хүчтэн маань сүүлийн жилүүдэд багагүй зүйлийг даван туулсны эцэст ийнхүү дахин шөвгөрч чадлаа. 

Шөвгөрснийхөө дараа сэтгэл хөдлөлөө зөнд нь тавьж, хурдан гүйдгээрээ гүйж, нүдэндээ нулимстай дэвж буй харагдлаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top