ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026.07.11. Энэ оны 192 дахь өдөр бөгөөд он дуусахад 173 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 03 минутад мандаж, 20 цаг 52 минутад жаргана.

Улаанбаатарт бага зэргийн бороо орно. Өдөртөө 17 хэм дулаан, шөнөдөө 12 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн адууны өдөр тохиож байна. Монгол Улсад Үндэсний их баяр Наадам, Латвид Тэнгис, загасчны баяр, АНУ-д Гэрийн тэжээвэр амьтны гэрэл зургийн өдөр, Японд Рамены баярыг тэмдэглэж байна.

Энэ өдөр Пруссийн хаан  I Фридрих, АНУ-ын 6 дахь Ерөнхийлөгч Жон Куинси Адамс, Италийн хувцасны загвар зохион бүтээгч "Armani" компанийг үүсгэн байгуулагч Жоржио Армани зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1890 оны энэ өдөр Япон улсад анх удаа парламентын сонгууль болсон.

1893 онд Кокичи Микимото хиймэл сувд гарган авчээ.

1919 оны энэ өдөр Голландад ажлын 8 цагийг нэвтрүүлсэн.

1921 оны энэ өдөр Монгол Улсад Ардын хувьсгал ялжээ.

1973 онд Парис орчим Боинг 707-300 онгоц сүйрч, 123 хүн амиа алдаж, 11 хүн амьд гарав.

1983 оны энэ өдөр Эквадорт Өоинг 737 онгоц осолдож, 119 хүн амиа алдав.

1995 оны энэ өдөр АНУ, Вьетнам хоёр улс дипломат харилцаагаа сэргээн тогтоосон.

2001 онд АНУ-ын “Polaroid” компани дампуурлаа зарлав.

2010 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ний финалын тоглолт: Испанийн шигшээ баг Нидерландын шигшээ багийг хожиж анх удаа Дэлхийн аварга болсон.

2022 оны энэ өдөр “James Webb” дуран авайгаар авсан анхны гэрэл зургийг нийтэлжээ.

Өнөөдөр үс засуулбал өлзийтэй сайн

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top