
Улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн давааны эхлэл наадамчин олны сэтгэлийг баярлуулж бас багагүй цочирдуулсан дархан аваргын шийдвэрээр чимэглэгдсэн. Дархан аварга Намсрайжавын Батсуурь энэ даваанд Баавгай заан Б.Бат-Өлзийг амлаж авч, элэг бүсээ тайлж өгснөөр Б.Бат-Өлзий Улсын арслан цолны болзол хангасан.
Түүний энэхүү үйлдлийн талаар гэргий Б.Саранжаргал нь: Өнөөдөр чи зөвхөн өөрийнхөө бус нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж улс даяар бахархал болсон гайхамшигт амжилтыг бүтээлээ.
Чамтайгаа хамт энэ мөчөөр бахархаж, чинийхээ хөдөлмөр, тэвчээр, зоригийг өдөр бүр хажууд чинь харж ирсэн хүний хувьд чамаараа маш их бахархаж байна.
Чамтай хамт ертөнцийн хаана ч хүрсэн яах вэ, хайрт минь. Чиний мөрөөдлийн замаар насан туршдаа хамт алхахдаа үргэлж итгэлтэй байх болно.
Баяр хүргэе хайрт минь. Чи бол миний баатар, үр хүүхдийнхээ бахархал. Монгол Улсын Даяар Дуурсагдах Далай Даян Дархан Аварга" хэмээн сэтгэлийнхээ үгийг дайжээ.

Сэтгэгдэл ( 0 )