Өнөөдөр 2020.12.12. Энэ оны 347 дахь өдөр бол он дуусахад 19 хоног үлдэж байна.
Монгол эх оронд маань нар 08 цаг 33 минутад мандлаа. Улаанбаатар хотод үүлэрхэг. Өдөртөө -22 хэм, шөнөдөө -33 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын Хеви-метал хөгжмийн өдөр. Мөн Олон улсын төвийг сахих байдлын өдөр юм. Казахстанд Гаалийн ажилтны баяр, ОХУ-д Үндсэн хуулийн өдөр, Японд Ханз бичгийн өдөр, Кенид тусгаар тогтнолын баяр, Швейцарт төрийн далбааны өдөр, Киргизэд Үндэсний утга зохиолын баяр.
Энэ өдөр Америкийн жүжигчин Женнифер Коннелли, Америкийн хөгжимчин Брюс Кулик, ОХУ-ын аялагч Фёдор Конюхов, БНСУ-ын Big Bang хамтлагийн дуучин Сынри, Нигерийн хөл бөмбөгч Мозес зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1911 оны энэ өдөр Энэтхэг улс нийслэлээ Калькуттагаас Делид шилжүүлсэн байна.
1913 оны энэ өдөр 1911 онд Луврын музейгээс алга болсон “Мона Лиза” Флоренцид олджээ.
1935 оны энэ өдөр Ираны Шах Реза Пехлеви засгийн эрхэнд гарав.
1941 оны энэ өдөр Энэтхэг улс Японд дайн зарлав.
1963 оны энэ өдөр Кени улс Их Британиас тусгаар тогтносноо зарлажээ.
2008 оны энэ өдөр Швейцар улс Шенгений бүсэд нэгдэн орсон байна.
Энэ өдөр үс засуулахад хэрүүл тэмцэл ирнэ гэжээ.
Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргавал зохистой.
Таны өнөөдрийн ажил үйлст амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )