Өнөөдөр 2020.12.11. Энэ оны 346 дахь өдөр бол он дуусахад 20 хоног үлдэж байна.
Монгол эх оронд маань нар 08 цаг 32 минутад мандлаа. Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө -18 хэм, шөнөдөө -31 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын уулын өдөр. Аргентинд Үндэсний тангогийн өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Оросын жүжигчин, найруулагч Сергей Тарасов, Америкийн Төрийн нарийн бичгийн дарга асан Жон Керри, жүжигчин Хейли Стейнфилд, дуучин Бренда Ли, Италийн дуучин Жанни Моранди зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1941 — Герман, Итали улс АНУ-д дайн зарлажээ.
1946 — НҮБ-ын дэргэд ЮНИСЕФ байгуулагдав.
1972 — Южин Сернан, Харрисон Шмитт нар Аполлон-17-гоор сарны гадаргуу дээр буусан нь сар руу хийсэн зургаа дахь бөгөөд 20 дугаар зууны сүүлчийн нислэг байжээ.
1994 — Чеченийн нэгдүгээр дайн эхлэв.
Энэ өдөр луу, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
Таны өнөөдрийн ажил үйлст амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )