Өнөөдөр 2020.12.08. Энэ оны 343 дахь өдөр. Он дуусахад 23 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 29 минутад мандлаа.
Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө -14, шөнөдөө -29 хэм.
Өнөөдөр Болгарт Оюутны өдөр, Румынд Үндсэн хуулийн өдөр.
Энэ өдөр Оросын Ерөнхий сайд асан Михаил Касьянов, Америкийн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Тери Хэтчер, Ирландын дуучин Шинейд О’Коннор, Их Британийн жүжигчин Доминик Монаган, Америкийн дуучин Ники Минаж, Канадын уран гулгагч Меган Дюамель, Америкийн жүжигчин Анна София Робб зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1905 — Минскт бүх нийтийн ажил хаялт болжээ.
1987 — Михаил Горбачёв, Роналд Рейган нар Вашингтонд дунд болон алсын зайн тусгалт пуужингуудыг хориглох хугацаагүй тохиролцоо хийв.
1999 — Москвад Орос болон Беларусын холбоот улс байгуулагдсан тухай гэрээг үзэглэжээ.
Энэ өдөр үс засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно.
Үхэр, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Бич, тахиа жилтнүүд аливаа үйлд анхаарал болгоомжтой хандаарай. Эл өдөр буян номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, шинэ гэр, байр авах, хагалгаа хийлгэх, газрын ам бооход сайн. Харин мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад тохиромжгүй.
Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай.
Таны өнөөдрийн ажил үйлст амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )