ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 07

Өнөөдөр 2020.12.07. Энэ оны 342 дахь өдөр. Он дуусахад 24 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 28 минутад мандлаа.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө -15, шөнөдөө -30 хэм.  

Өнөөдөр Олон улсын иргэний нисэхийн өдөр. ОХУ-д өнөөдөр Эрмитажийн өдөр бол АНУ-д Сувдан эргийн дайралтын дурсгалын өдөр, Арменд 1988 оны газар хөдлөлтөөр амиа алдагсдыг дурсах үндэсний өдөр тохиож байна.

Энэ өдөр Мальтийн Ерөнхийлөгч Мари-Луиз Колейро Прека, Австрийн уулын цаначин, олимпын хоёр удаагийн аварга Херман Майер, Оросын дуучин, Звери хамтлагийн дуучин Роман Билык, Америкийн жүжигчин Женнифер Карпентер, Английн хөл бөмбөгч Жон Терри, Чехийн хоккейч Милан Михалек, Америкийн жүжигчин, дуучин Аарон Чарльз Картер, Английн жүжигчин Николас Холт, Японы уран гулгагч, олимпын аварга Юзүрү Ханю зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1918 — Азербайжаны ардчилсан бүгд найрамдах улсын парламентын анхны хуралдаан болжээ.

1934 — Кировск, Омск, Оренбургск муж, Красноярскийн хязгаар үүсгэн байгуулагдав.

1941 — Дэлхийн хоёрдугаар дайн: Япон улс Сувдан эрэг рүү дайралт хийж, АНУ дайнд оржээ.

1944 — Чикагод Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцыг үзэглэсэн байна.

1972 — «Аполлон-17» сансрын хөлөг Саран дээр буухаар хөөрчээ.

1975 — Индонез Зүүн Тимор руу довтолжээ.

1982 — АНУ-ын Техаст цаазын ялыг анх удаагаа тарилганы тусламжтайгаар гүйцэтгэв.

1988 — Арменд газар хөдлөлт болж, Спитак хот бүрэн сүйдэж, 25 мянган хүн амиа алджээ.

Энэ өдөр үс засуулбал идээ ундаа элбэг олдоно.

Хулгана, луу жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр ан гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуган сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Харин хувцас эсгэх, гөлөг тэжээхэд тохиромжгүй.

Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Таны өнөөдрийн ажил үйлст амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top