Өнөөдөр 2020.12.06. Энэ оны 341 дэх өдөр. Он дуусахад 25 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 27 минутад мандлаа.
Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө -18, шөнөдөө -30 хэм.
Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Испанид Үндсэн хуулийн өдөр бол Азербайжанд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн, Финландад Тусгаар тогтнолын, Канадад Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг эсэргүүцэх, Украинд Зэвсэгт хүчний өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Японы хөгжмийн зохиолч Жо Хисаиси, Америкийн кино найруулагч, продюсер Жадд Апатоу, Шведийн хөгжмийн зохиолч Ульф Экберг, Португалийн хөл бөмбөгч Педро Рафаел Амадо Мендес, Испанийн дугуйн уралдаанч Альберто Контадор Веласко зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1917 оны энэ өдөр Финландын парламент Оросын бүрэлдэхүүнээс гарах, тусгаар улсын статус авах шийдвэр гаргажээ.
1921 оны энэ өдөр Англи-Ирландын хэлэлцээр байгуулагдав. Хэлэлцээрээр яг жилийн дараа Ирланд тусгаар улс болжээ.
1991 оны энэ өдөр Бүгд Найрамдах Болгар улсын шинэ Үндсэн хууль батлагджээ. Мөн оны энэ өдөр Украины зэвсэгт хүчин байгуулагдав.
Энэ өдөр үс засуулбал өвчин ирнэ.
Таны өнөөдрийн ажил үйлст амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 1 )
хэн д хэрэггүй юм бичиж цаг гарздаад