ЭМЯ: Өглөө ирсэн ЗУРГААН иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлажээ

2020 оны 05 сарын 26

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ.

Өнөөдрийн /2020.05.26/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.
 

Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 5.668 сая халдварын тохиолдол илэрч, 346 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 74 мянган хүн халдвар авч, 2000 хүн нас барлаа. Өвчлөлт 14 мянгаар буурсан сайн мэдээ байгаа ч манай хойд хөршид байдал хүнд хэвээр байна. Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 8946 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 78-116-аар нэмэгдлээ. Ялангуяа Эрхүүд сүүлийн 3 өдөр халдвар эрчтэй тархаж байгаа тул Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа.

Өчигдөр Зоонозийн төвөөс 1 онгоц, 180 ачаа тээшийг ариутгажээ. 

119 дугаарт 336 дуудлага, шуурхай аппт гадаадын 3 орноос 31 хүн холбогдож, зөвлөгөө авсан авсан байна. 

Өнөөдөр Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн  онгоцоор 171 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг  ХӨСҮТ,  “Альфа”, “Дрийм”  “Зүчи” зочид буудлуудад 21 хоног тусгаарлажээ. Харин зургаан иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан байна. Мөн өнөөдөр болон маргааш ОХУ-ын Азийн хэсэгт байгаа монгол иргэдийг Хиагт, Алтанбулагийн чиглэлээр авчрах юм. ОХУ-д байгаа монголчуудаас нийт 1000 хүн эх орондоо харих хүсэлт гаргасан. Энэ хоёр өдөрт нийт 500 хүнийг авчрахаар болсон байна.

Өнөөдрийн байдлаар 1119 хүн ажиглалтад байна. Мөн 878 хүн гэртээ тусгаарлагдаж байгаа юм. 

Иргэдээс амралтын газруудад бөөгнөрөл үүсэж, эрсдэлтэй байдалд байгаа талаар гомдол гаргажээ. ЭМЯ-наас амралтын газруудад хүмүүсийг олноор нь нэг өрөөнд оруулахгүй, хоолонд бөөнөөр нь оруулахгүй байхыг анхааруулж байна. Өрөө тасалгааг ариутгаж, хүчин чадлын 50 хувиар ажиллах хэрэгтэйг санууллаа. 

ШУУД ҮЗЭХ
 

Top