Дэлхий дахинд ковидын халдвар 92 хувиар буурчээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 16

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, сүүлийн 28 хоногт дэлхий дахинд бүртгэгдсэн ковидын халдварын шинэ тохиолдлын тоо, нас баралт 92 болон 47 хувиар тус тус буурчээ.

Сүүлийн 28 хоногт дэлхий дахинд нийт 6.7 сая гаруй шинэ тохиолдол, 64 мянга гаруй нас баралт бүртгэгдсэн нь өмнөх 28 хоногтой харьцуулахад 92 болон 47 хувиар тус тус буурсан байна. Хоёрдугаар сарын 15-ны байдлаар, дэлхий дахинд халдвар авсан хүний тоо 755 мянгыг давж, нас баралт 6.8 саяд хүрчээ.

2023 онд хүн төрөлхтөн ковид-19 цар тахалд цэг тавих боломжтой гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top