ДЭМБ: Дэлхийд “омикрон” хувилбарын 600 гаруй дэд хувилбар эргэлдэж байна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 04

 

Дэлхий дахинд коронавирусний “омикрон” хувилбарын 600 гаруй дэд хувилбар эргэлдэж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээч Мариа ван Керкхове мэдээлжээ.

Омикрон нь коронавирусний хамгийн халдвартай хувилбар хэвээр байна. Эл хувилбарын XBB.1.5 дэд хувилбарын тархалт нэмэгдэх төлөвтэй байна гэж ван Керкхове мэдэгджээ.

Цар тахал эхэлснээс хойш дэлхий дахинд нийт 753 651 712 хүн коронавирусний халдвар авч, 6 813 845 өвчтөн эндээд байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.111.139.255) 2023 оны 02 сарын 05

Хужөөнууд л дэлхий дээгүүр эргэлдэж тарааж байгаазт

0  |  0
Top