Бурхан багшийн Их дүйчин өдрөөр бүх нийтээр амарна 

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 23

УИХ-ын чуулган өнгөрсөн баасан гарагт /2019.12.20/ хуралдсан. Хуралдаанаараа Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, баталсан юм.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын өргөн барьсан хуулийн төслийг баталж, Бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болголоо.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталсан юм. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар “Зуны тэргүүн сарын шинийн 15-ны Бурхан багшийн Их дүйчин өдөр”-ийг 4.1.10-т оруулахаар болж байгаа юм. Энэ нь нийтээр тэмдэглэх баярын өдөр буюу улс орны хэмжээнд амарч, баяр болгон тэмдэглэдэг өдөр билээ. Ингэснээр хуулиар улс даяар амардаг өдөр нэгээр нэмэгдэж байна. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Туяа(202.126.89.93) 2025 оны 03 сарын 13

Амралт ихдээд байхад ,хийх юм аа олж ядах юм даа

1  |  0
irgen(192.82.70.206) 2025 оны 03 сарын 13

Ene teneg avgai untmaar baigaa bol ooroo l unt. Busdiig uruu tataj hamt untah geed baih hereggui. Bid ajilaa hiimeer baina.\n

1  |  0
Зочин (202.9.40.176) 2025 оны 03 сарын 13

Амралт ихсэх тутам амьдрал доройтоно. Өлсөж үзээгүй хүн ажлын амт шимтээр амьдрал дээшилдэгийг мэдэхгүй учир амрахыг л боддог нь хууль . Өнөөдрийн ядуу амьдралаа болж байна гэж бодогчид нь арчаагүй залхуу ,ухаангүй ,мэдлэг,мэдрэмжгүй хүний зан болжээ.

1  |  0
Zazaz(202.126.88.231) 2025 оны 03 сарын 13

Hiiseh nuglee burhaniii umun ariutgaj baigaa umu.....

1  |  0
зочин(203.91.116.118) 2025 оны 03 сарын 13

Монголчуудыг энэ авгай хорлож ханахгүй юм ааа,,,,,Ажилгүй , орлогогүй, ядуу байлгах бодлого байх шүү энэ

2  |  0
Зочин(66.181.166.15) 2025 оны 03 сарын 13

mongolchuudiin amralt bagadaagui yasan ih amardag um v

2  |  0
Close menu