Энэ сарын 15-ны өдрийг АВТО МАШИНГҮЙ өнгөрүүлнэ

2019 оны 09 сарын 02

“Цэвэр агаартай - Автомашингүй өдөр”-ийг энэ сарын 15-нд зохион байгуулахтай холбогдуулан нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал  хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалаар ахлуулсан Ажлын хэсгийн хурал боллоо.

Тус ажлын хэсгийн хуралдаанд Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудын албан тушаалтнууд оролцсон бөгөөд “Цэвэр агаартай - Автомашингүй өдөр”-өөр зохион байгуулах үйл ажиллагаануудыг хэлэлцлээ. Энэхүү “Цэвэр агаартай-Авто машингүй өдөр” арга хэмжээг “Цэвэр агаартай хот”, “Авто машингүй өдөр”, “Их цэвэрлэгээний 90 минут” гэсэн 3 ажлын хүрээнд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

“Цэвэр агаартай - Автомашингүй өдөр”-өөр автомашины хэрэглээг багасгах, өөр төрлийн зорчих хэрэгслийг сонгох, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах, орон байраа дулаалах, эрчим хүч хэмнэх зөв дадал, сайжруулсан хатуу түлшийг иргэд, олон нийтэд хэрэглэхийг уриалж, сурталчлан таниулах чиглэл бүрээр ажиллахыг нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт Ажлын хэсгийн ахлагч Д.Мөнхжаргал үүрэг болголоо.

Эх сурвалж: Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top